Энх-Амгалан.Б 2018.05.02 | Сайт: Vip76.mn

Б.Энх-Амгалан: Цахим гэмт хэргийг ямар байгууллага хянаж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2018,05,02/хуралдаанаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ.

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Цахим гэмт хэрэг өсөж байна гэсэн судалгаа бий. Хэдэн гэмт хэрэг бүртгэгдэж,  хэдэн гэмт хэрэг шийдэгдэв.  Ямар байгууллага хянаж байна вэ? Сүүлийн үед үндэсний Ая Ди хаягтай больё гэж байгаа энэ бол зөв. Үүнийг яаж хамгаалалттай хийх гэж байна вэ? Мэдээлэл аюулгүй байдлын хууль гээд яригдана. Судалгаа хийгдэж байгаа юу?

Ажлын хэсэг: Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Кибер гэм хэрэгтэй тэмцэх хэлтэс гурван чиглэлээр ажиллаж байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, хор хөнөөлтэй программ тараах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Цахим гэмт хэрэг 2014 онд 14, 2015 онд 35, 2016 онд 136 , 2017 онд 362  энэ оны 1-р улиралд  86 гэмт хэрэг бүртгэгдсэн үүний 35 ын шалгаж байна.