2018.05.10

НИТХ-ын үйл ажиллагаа, хороодын бүтцэд өөрчлөлт оржээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан, энэ улиралд хийх ажлынхаа талаар “Ийгл” телевизэд ярилцлага өглөө.

- НИТХ-ын үйл ажиллагаа болон бүтцэд болон өөрчлөгдлөө. Чухам ямар өөрчлөлтүүд орсон бэ?

- НИТХ-ын үйл ажиллагааг илүү тодорхой болгох, гарч байгаа шийдвэрүүд нь судалгаа тооцоотой, бодитой үр дүнтэй байх үүднээс хурлын хороодын дотоод бүтэц зохион байгуулалт болон хурлын дэгийг  өөрчилсөн. Энэ хэрээр НИТХ-ын үйл ажиллагаа илүү бүтээлч, ажил хэрэгч, богино цаг хугацаанд бодитой шийдвэр гаргахад чиглэгдэж байна. Мөн Нийслэл, Дүүргийн  байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагааг дээшлүүлнэ.