Тэрбишдагва.Д 2018.05.11 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдавга: Ажилгүйдэл, архидалтын асуудлыг яаж шийдэх вэ?

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга: 

Замын асуудлыг олон удаа ярьж байна. СХД-ийн 3-р амбулаторийг өргөжүүлэх тал дээр анхаарч өгөөч. Ахмадууд үйлчлүүлдэг. Ядуурал 30 хувьтай. Ажилгүйдэл, архидалт өндөр байна. Үүнийг яаж шийдэх вэ? Ажиллах хүчний асуудлыг яаж шийдэх вэ? МСҮТ-ийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ? Энэ сургуульд сурч байгаа хүүхдүүд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Гэхдээ чадвартай хүүхдүүд сурдаг. Энэ хүүхдүүдэд өгдөг 70,000 төгрөгөө өгөх хэрэгтэй. Манайх 5 тэрбум орчим төгрөгний орлоготой үүнийхээ өчүүхэн хувьд ШУ технологийн салбарт зарцуулдаг. Үүнийгээ нэмэх хэрэгтэй. Бодлого байх хэрэгтэй. 2019 оны 5 сараас түүхий нүүрс оруулж ирэхгүй. Харин одоо баригдаж байгаа Сургууль, цэцэрлэг нүүрсээр халаана. Үүнийг яаж шийдэх вэ? Зөрчилдөх зүйл байна.

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг: 2019 онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодитой ажил хийнэ. Олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэмж гэх мэт зорилт бий. Ирэх жил 15 мянган өрхийн 55 мянган иргэнийг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьсан.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: СХД-ийн Ахмадын эмнэлгийн асуудал 2018 оны төсөвт ороогүй.Өргөтгөх ажлыг 2019 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогч Н. Цэдэвсүрэн: