Нямбаатар.Х 2018.05.12 | Телевиз: TМ

АТГ-ын даргыг томилох асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй

Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох тухай саналыг МУ-ын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлсэн.  Энэ асуудлын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос  хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.  Харин өгчигдөр АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлуудын жагсаалтад  оруудах санал гаргасан боловч Байнгын хорооны хэлэлцээгүй асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэлээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:  Монгол улсын үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны талаар үндсэн зургаан зарчим байдаг. Түүний нэг нь хууль дээдлэх зарчим юм. АТГ-ын даргыг их хурал 2016 онд зургаан жилийн хугацаатайгаар томилсон.  Тиймээс гэмт хэрэгт холбогдсон эсвэл өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх хоёр заалт бий.  Энэ нөхцөл байдал үүсээгүй байгаа учраас бид хууль дээдлэх зарчмыг зөрчиж, энэ асуудлыг шаардлагагүй гэж үзэн санал нэгдсэн.