2018.05.15

“Монгол тамхи СО” компанид давуу байдал олгосон засгийн газар 32 тэрбум төгрөгөө буцаан авч чадах уу?

Өмнөх Засгийн газрын үед тамхи үйлдвэрлэгч “Монгол тамхи СО” компанид  татварын давуу эрх олгосон гэсэн тайлбар байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн С. Эрдэнэ болон Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С. Эрдэнэ:  Засгийн газрын гишүүн өөрийнхөө ашиг сонирхол нэгтэй ААН байгууллагыг дэмжих замаар гаргасан шийдвэр нэг юм. Төр татвараа авах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Тамхитай холбоотой мэдээлэл их цацагдсан. Энэ талаарх албан ёсны бүх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаараа  Пүрэв гарагт хэвлэлийнхэнд тайлбар хийнэ.