Бат-Эрдэнэ.Б 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Улсын бүртгэл хариуцаж байгаа хүмүүсийн ёс зүй, хариуцлагын алдаанаас болж зөрчил гардаг

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Нэмэлт өөрчлөлтөд хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томьёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Энэ хууль 9 удаа нэмэлт өөрчлөлт орж байгаа юм байна. Улсын бүртгэл хариуцаж байгаа хүмүүсийн ёс зүй, хариуцлагаас их зүйл шаардана. ТББ-ын тамга, тэмдэг маш их давхарддаг. Таньдаг, хамаатан садандаа үйлчилж, хууль зөрчсөн олон асуудал гардаг. Шийдэгдэхгүй ажил бизнес унадаг үүнийг анхаараарай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Орон нутагт бэлчээрийн асуудал хүндэрч байна

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа