УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Байгууллагын тогтолцоо, үйлчилгээний тогтолцоо гээд бүх зүйл хамрагдсан. Өнөөдөр шинжлэх ухааны дэвшил төсөөлж байснаас хурдтай явж байна. Энэ бүртгэлийн системд нэвтэрч байна.Дэлхий нийт энэ жишиг рүү явж байна. Манайд бааз байна. Үүнийгээ яаж системд ашиглах вэ? Энэ хуульд хэр их цогцоор шийдэж байгаа вэ? Төгс мэдээллийн системд орох боломж байгаа юу? Бүртгэлийн эрсдэлийг бууруулах ямар арга байна вэ? Мэдээлэл нэмж оруулах орон зай байна уу? Засгийн газар тогтоол гаргадаг гэсэн. Хэзээ тогтоол гаргасан бэ? Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар хурууны хээнийх болон бусад мэдээлэл хадгалагдаж байгаа. Тоон гарын үсгээр танигдах гэж байдаг. Үүнийг хуулинд оруулах тал дээр анхаарсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай иргэд чанартай үйлчилгээ авч чадахгүй байгаа ш дээ.
УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Улсын бүртгэлийн үйл ажиллагаа онлайнд шилжинэ. Цахимаар баталгаажуулна, цахимаар гарын үсэг зурна гэж байна аюулгүй байдлаа яаж хангаж байна. Цахим халдлагад төрийн байгууллага хамгийн их өртдөг. Цахим засагтай болно гэдэг нь цагаа олсон ажил уу? Үндэсний дата төв хэр найдвартай вэ? Хэдэн программ байна. Иргэний үнэмлэх дээр хувийн мэдээлэл багтаана гэж байна. Хэд хэдэн ашигтай, үр дүнтэй ажил бий болно. Улсын орлого нэмэгдэнэ гэж байна. Яаж нэмэгдэх вэ? Мэдээллийн хэдэн хувь нээлттэй, хаалттай байх вэ? УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Аль болохоор цаг үетэйгээ нийцүүлж аюулгүй байдлаа харж асуудалд хандана. Иргэний бүртгэлийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа дата баазаас ямар мэдээлэл нээлттэй байх нь тодорхойгүй байгаа учраас иргэдэд хүндрэл учирдаг. Үүнийг тодорхой болгох юм . Нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн мэдээлэл, газрын мэдээлэл нээлттэй. Харин хурууны хээний мэдээлэл, гэр хохирогчийн мэдээлэл, зарим үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хаалттай байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газ­рын дарга Б.Чинбат: Үндэсний дата төв дээр төрийн 37 байгууллагын дата хадгалагдаж байна. Энэ төвд засвар хэрэгтэй. Үндэсний дата төвийн аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэх юм УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан: Энэ хуулин дээр гадаад үг хэллэг их оржээ. Үүнийг анхаараарай.
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэмэлт өөрчлөлтөд хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томьёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хууль 9 удаа нэмэлт өөрчлөлт орж байгаа юм байна. Улсын бүртгэл хариуцаж байгаа хүмүүсийн ёс зүй, хариуцлагаас их зүйл шаардана. ТББ-ын тамга, тэмдэг маш их давхарддаг. Таньдаг, хамаатан садандаа үйлчилж, хууль зөрчсөн олон асуудал гардаг. Шийдэгдэхгүй ажил бизнес унадаг үүнийг анхаараарай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Орон нутагт бэлчээрийн асуудал хүндэрч байна
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэмэлт өөрчлөлтөд хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томьёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хуулийн өөрчлөлтийг оруулахдаа амьдралд ойроор шийдэх хэрэгтэй. Хэлбэр болон бусад талаас нь засаж сайжруулах ёстой. Манайд төрсний гэрчилгээ өгдөг. Шинэ хүүхэд төрлөө маш том хэмжээтэй гэрчилгээ авдаг.Одоо бүх юм жижиг болж байгаа. Гартаа барьж явахад хүртэл төвөгтэй байгаа. Энгийн юм шиг хэрнэ, иймэрхүү асуудал дээр анхаараарай. Илүү ухаалаг, цахимжиж байгаа энэ үед үүнийг анхаараарай.