С.Бямбацогт: Компаниуд байрны захиалга авчихаад нэрээ өөрчлөн алга болж иргэдийг хохироодог асуудлыг энэ хууль шийдэж чадах уу?
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийллээ.Иргэдийн дунд банкнаас зээл авч дахин нэг орон сууц захиалдаг. Тэр нь ашиглалтад орохгүй явсаар 5, 10 жил болдог. Мөн захиалсан орон сууцыг нь давхардуулаад хэд хэдэн хүнд зарчихдаг. Үүүнээс болж олон мянган иргэн түрээсийн байранд, гэр хороололд, эсвэл аав ээжийнхээ хажууд амьдарч байгаа. Иймд энэ асуудлыг цэгцэлье ээ. Орон сууцыг давхардуулан зарахаас сэргийлж, бүртгэл мэдээллийг ил тод болгоё гэсэн агуулгаар орж ирж буй хууль учраас дэмжиж байгаа. Хамгийн гол нь хууль хэрэгжих боломж хэр байна, тухайлбал мэдээллийн технологи, программ хангамж, систем, техник тоног төхөөрөмж, хүн хүч гээд бололцоо байгаа эсэх асуудал маш чухал. Хууль батлаад өглөө ч ЗГ болон холбогдох байгууллага хэрэгжүүлэхгүй бол асуудал цэгцрэхгүй байсаар иргэдийн хүлээлт замхардаг. Тиймээс орон сууцын залилангийн асуудалд цэг тавихын тулд барилга, газрын бүртгэл, банк санхүү гээд бүх системийг хооронд нь нэгтгэж уялдуулах, мэдээллээ солилцдог байх, шаардлагатай мэдээллүүд нь ил тод байх, төрийн албан хаагч нарт ажлаа хийх боломжийг нь бүрдүүлэхийн тулд бид хэрхэн вэ? Мөн компаниуд захиалга авчихаад нэрээ өөрчлөөд алга болдог. Энэ төрлийн хэрэг шийдэгдэхгүй явсаар олон жил болж байна. Төгрөгийн ханшийн өөрчлөлтөд орж хохирлын хувь хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр баталсан хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ЗГ юунд анхаарах ёстой, УИХ ямар хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах ёстой вэ?