УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Иргэний үнэмлэхийг хэдий хугацаанд солих вэ? Засгийн газар, УИХ-ын хэмжээнд хэмнэлтийн тухай ярьж байгаа. Энэ цаг үед бодож, тооцоолсон уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монгол Улсын иргэн болгоны үнэмлэх солигдохтой холбоотой нууцлалын асуудал яригдах нь зөв. Цар тахлын үед Ковидын шинжилгээ авахдаа утасны дугаар, нэр, гэрийн хаяг асуудаг. Бидний мэдээллийг мэдсэн хүн хаанаас ч тухайн иргэний талаарх мэдээллийг авах боломж бүрдэж байна. АНУ-д "SOCIAL SECURITY NUMBER" гээд сүүлийн хэдэн оронг л хэлдэг. Хувь хүний гэрийн хаягийг ч нууцалдаг. Иргэдэд хүнд суртал багатай байдлаар эдгээр ажлаа зохицуулж төлөвлөх хэрэгтэй. Өнгөрсөн оны сүүлчээр 4 дүүрэг 30 хороог шинээр байгуулсан. Тухайн 30 хорооны иргэд гэрийн хаяг нь өөрчлөгдсөн гэдгээ мэдэхгүй явах магадлалтай. Нэг өдөр төрийн үйлчилгээ авах гээд очиход та манай хороонд бүртгэлгүй байна гэвэл тухайн иргэн бухимдана. Тиймээс гэрийн хаягын дагуу иргэний үнэмлэхийн шинэчлээд шуудангаар явуулах төлөвлөгөө байна уу? Дээрх асуудлын хүрээнд хаягжилтын асуудлыг хэзээ хэрхэн хийх вэ? Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төсөлд дурдсанаар төрийн болон төрийн бус байгууллагууд мөн иргэд мэдээлэл солилцоход олгогдож буй мэдээлэл дахин олгогдохгүй бөгөөд үнэн зөв байх, эх сурвалжийн мэдээлэл нууцлалтай, цахим хэлбэрээр байна хэмээн тусгагджээ. Аюулгүй байдлаа хэр зэрэг хангаж байгаа вэ? Үүгээр дамжуулаад сүүлийн үед мэдээллийн дайн газар аваад буй. Хуурамч хаягаар хор уршигтай контент бүтээж, худал мэдээлэл цацаж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Тиймээс нэг хүн нэг интернет хаягтай байх зарчмаар үүнийг хийхэд хэр тохирох вэ? Шүүхийн шийдвэр, тоон гарын үсэг, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой оршин суугаа хаяг, эрүүл мэндийн зэрэг мэдээлэл бусадтайгаа хэр уялдах вэ? Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмж тодрууллаа. Б.Энх-Амгалан: Иргэний бүх мэдээллийг нэгтгэж мэдээллийн нэгдсэн системд байрлуулах нь цахим халдлагад өртөх өндөр эрсдлийг үүсгэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар: Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн тогтолцоо 2008 онд бий болсон. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр бүртгэлийн үйл ажиллагаа улам төгөлдөржиж байна. Тийм учраас байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийг дэмжиж байна. Иргэний үнэмлэх дээрх регисторийн дугаар ихээхэн асуудал үүсгэдэг. Учир нь тухайн хүний хүйс, төрсөн он болоод төрсөн газрын талаарх мэдээллийг агуулсан байдаг. Үүнийг 12 оронтой тоогоор орлуулаад явах боломжтой. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 2009 онд хийж байх үед 12 оронтой тоог анх гаргаж ирсэн. Та бүгдэд байгаа иргэний үнэмлэх дээрх QR кодыг уншуулах юм бол тухайн 12 оронтой тоо байгаа. Энд зохион байгууулалтын хувьд асуудал гарах болов уу гэж харж байна. Шинээр иргэний үнэмлэх авах, сунгалт хийлгэх, хаясан үнэмлэхээ дахин сэргээлгэх зэргийг нийтэд нь тооцоолбол жилд дунджаар 150 мянга орчим болдог. Хугацаа шаардах учир дагаж мөрдөх журмыг яаралтай шийдэх хэрэгтэй. Эс бөгөөс төрийн үйлчилгээ гацах эрсдэл үүснэ. Үүнтэй холбоотой олон өөрчлөлт гарна. 0-16 насныхан иргэний үнэмлэхгүй учраас 12 оронтой тоог хэрхэн мэдэх вэ, регисторийн дугаараар үйлчилгээ авч явах уу? Үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, диплом зэрэг нь хүний регисторийн дугаар дээр суурилсан байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хаягийн шилжилтийг дэмжиж байгаа. Хур системд 260 орчим байгууллага нэгдсэн учраас хаягийг талаарх мэдээлэл дээр асуудал үүсэхгүй байх. Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.