Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуультай холбоотой болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, гадаад паспортын үнэлгээ, сунгалттай холбоотой асуулт асууж, хариулт авлаа. Энэ хуулийн хэлэлцүүлгүүд хаана болов? Судалгаа яаж авсан бэ? Сайтад тавигдсан уу? Хуулиуд багц хэлбэрээр явж байгаа болохоор асуултаа багцалж асууя. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд учирдаг гол бэрхшээл бол үл хөдлөх хөрөнгийн татварыг 0,6 хувиар авдаг. Татвар авахдаа үл хөдлөх хөрөнгөө бага үнэлүүлсэн байна. Бага үнэлгээтэй юм байна гэж шахаж байгаад татварын байцаагч нар 0,6 хувиар татвараа авдаг. Буцаагаад үл хөдлөх хөрөнгийн үнэлэх болохоор бага үнэлдэг. Үүнийг яаж засах вэ? Гадаад паспортыг маш бага өртөгтэй болгох ёстой. Сунгалт хийхгүй 5 жилээр паспорт олгож болох уу? Иргэд тансаглах гэж гадагшаа явдаггүй ш дээ. Янз бүрийн асуудал байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа. Бүртгэлийн гурван хууль 2016 оны 12 сард Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан. Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцүүлэг, тооцоо судалгаа хийгдсэн. Хэлэлцүүлгийн явцад хувийн хэвшил, МХАҮТ, Монголын банкны холбоотой хамтарч хэлэлцүүлгийг хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох асуудал амьдрал дээр асуудалтай байдаг. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9-р зүйлд үнийг яаж тодорхойлох вэ? гэдгийг дэлгэрэнгүй оруулж, өргөн барьсан. Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р. Содхүү хариуллаа. Ганбаатар гишүүний асуугаад байгаа шаардлагыг хангасан паспортыг энэ оны 1 сарын 1-ээс эхлэн иргэдэд олгож эхэлсэн. Гараар сунгалт хийхийг өөрчилсөн. Паспорт 5 жилийн хугацаатай ,хуудасны тоо нэмэгдсэн. Үнийн хувьд дэлхийн 126 орноос манай улс хамгийн бага үнэлгээтэй паспорт олгож байна. Олгож байгаа хугацааны хувьд бусад орнуудтай харьцуулахад хурдан шуурхай байгаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн байнгын хороо хууль тогтоомжийг мөрдөх хуулийг барихдаа сайн ажиллаж байгаа. Цаашдаа Хууль зүйн байнгын хороо хуулийг барих тал дээрээ анхаараарай.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай улсын 21 аймгийн 5 аймгийн Бүртгэлийн газар актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Төв аймаг. Чийгтэй, хана нь нурсан шаардлага хангаагүй газарт архивын бичиг баримт хадгалагдаж байна. Төв аймгийн хувьд Бүртгэлийн газрын байрны төсвөө өнгөрсөн онд төсөвт суулгуулсан. Энэ жил барилга баригдана. Бусад 4 аймгийн Бүртгэлийн газрын байрны асуудалд анхаарлаа хандуулаарай.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Мэдээллийн болон Цахим аюулгүй байдлын тухай хууль гараагүй байхад энэ хууль гарах цаг нь болоогүй. Эрсдэл дагуулна шүү гэдгийг санууллаа. Цаасаас цахим уруу орох гэж байгаа юм байна. Нэгдсэн мэдээллийн сантай болох гэж байна. Цахимаар мэдээлэл, хуулбар гаргаж өгч, цахимаар гарын үсэг бүртгэх юм байна. Дэлхийн мэдээллийн баазын нэг хэсэг гэж ярьж байна. Гэхдээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй харагдаж байна. Цахим халдлагыг амсаад явж байна. НӨТ-ийг цахимаар авдаг сугалаа хийсэн. Ажилчид нь 2-3 удаа сугалаа авсан тохиолдол бий. Газрыг цахимаар олгосон давхардуулсан алдаа гарсан. Биткойн гэж орж ирлээ. Мэдээллийн болон цахим аюулгүй байдлын тухай хууль гараагүй байхад энэ хууль гарах цаг нь болоогүй. Бид хаалгаа онгорхой орхиод хулгайчтай тэмцээрэй гэж хэлж байгаатай яг адилхан. Энэ хуулийг эргэж сайн харах хэрэгтэй. Эрсдэл дагуулна шүү. Ингэж болохгүй. Иргэний харьяалал харгалзахгүй эд, хөрөнгийн бүртгэнэ гэж заасан байна. Манайх гаднаас авдаг ганцхан интернетийн гарцтай тэр нь хувийн компанид байдаг.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хуулийг дэмжиж байна. Харамсалтай нь энэ хууль шаардлага хангахгүй байна. Засаж, сайжруулж орчин үеийн техник, технологийг ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль биш л дээ. Улсын нэгдсэн бүртгэлийн тухай асуудал. Иргэд, эд хөрөнгийн тухай захиргаа, зохион байгуулалтын талаар яриад явчихлаа. Энэ хуулийг эргэж харах хэрэгтэй. Тоон технологи өндөр хөгжиж байгаа үед Улсын нэгдсэн бүртгэлд хүн төрөхөөсөө эхлээд бүх л амьдралын турш нэг л системтэй, итгэлцэл дээр явах хэрэгтэй. Энэ хуулийг гаргах хэрэгтэй. Харамсалтай нь энэ хууль шаардлага хангахгүй байна. Хуучнаараа баахан байцаагч, улсын бүртгэгч нарыг гаргаж ирж болохгүй. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл нэг л бүртгэгчтэй байна. Сонгуулийн үеэр иргэний бүртгэлтэй холбоотой маш их будлиан үүсдэг. Энэ асуудлыг хуулиараа шийдэхгүй юм уу? Хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хууль. Гэхдээ шинэ технологийг ашиглах хэрэгтэй. Ажлын дэд хэсэгтээ шинэ технологи, онлайн мэддэг залуучуудыг оруулах хэрэгтэй.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан зарим асуултыг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс асуусан юм. Тэрээр "С.Баяр дарга анх таван төгөлдөршил гэж эхлүүлсэн. Үүний нэг бол бүртгэлийн төгөлдөршилт байсан. Үүнээс хойш их цаг хугацаа, санхүү зарцууллаа. Харин өнөөдрийн үр дүн хараад харамсаад сууж байна. Дэвшил хийх гэж хуулийн төсөл өргөн барьж байгааг ойлгож байна л даа. Албаны хүмүүс 177 мянган лавлагаа өгч, 1 тэрбум 70 сая төгрөг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өгч байна. Энэ бахархаад байх зүйл биш шүү дээ. Энэ хэмжээгээр төрийн хүнд суртал байна гэсэн үг. Төрийн үйлчилгээг бид үзүүлэх ёстой. Нэг л зүйлийг ойлгохгүй байна. Төр өөртөө байдаг мэдээллээ иргэдээс өөрсдөөс нь авдаг, тэгээд үүний төлөө иргэн мөнгө төлнө. Эцэст нь 1 тэрбум 70 сая төгрөгийн иргэдийн халааснаас авчихсан байна. Гэтэл төрсөн, гэрлэлтийн лавлагаа гэх мэт мэдээлэл энэ цахим үнэмлэхэд байгаа шүү дээ. Яагаад энэ цахим үнэмлэхийг ашиглаж, хэрэглээнд оруулж болохгүй байгаа юм бэ. Манай улс мэдээллийн нэгдсэн сантай болоогүй гэж би үздэг. Төрийн байгууллагуудын уялдаа, нэгдсэн нэг мэдээлэл ерөөсөө байхгүй болсон. Энэ хууль гарснаар ямар дэвшил гарах юм бэ? Н.Учрал гишүүн хэлээд байна л даа. Дараагийн шат руу дэлхий орсон байна. Иргэний 14, 9 эд хөрөнгийн бүртгэлийг блокчейний технологи руу орж, цахим төр болж чадах уу? УБОӨЕГ-ын дарга Ц.Содбхүү хариуллаа Яг нарийндаа Монгол улсын хамгийн том мэдээллийн сан болж чадсан. 60 мв, 67 сервер гээд Монгол улсын мэдээллийн нэгдсэн сан болж чадсан. Одоо манайд иргэний бүртгэл, эд хөрөнгийн нэгдсэн сан, хуулийн этгээдийн нэгдсэн сан гэсэн гурван маш том сан бий. Энэ гурав гурвуулаа нэгдсэн сан болж чадсан. Өнөөдөр Монгол улсад хамгийн том мэдээллийн сан бол манай сан байгаа. Тийм учраас үүнд би баяртай байгаа. Ямар ч байсан манай улс цахим сантай болж чадсан. Өнөөдрийн хуулийн хамгийн гол асуудлыг Л.Энх-Амгалан гишүүн хөндөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн сан бусад байгууллагаасаа нэг шат ахиад явчихсан. Тиймээс бусад нь гүйцэхгүй байна.