УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ УИХ-ын гишүүн М.Билэгт: Энэ замбараагүй олгосон газрын асуудлаа шийдэж байж, газар эзэмших ашиглуулах эрхийг үл хөдлөх эрхэд бүртгүүлж болохгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Х. Нямбаатар: Байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг дэмжиж болохгүй. Иргэний эрх зүйн хууль тогтоомж боломжгүй болох үндэслэл байгаа. Иймд гадаад нэр томъёог хасъя гэж хасаж болохгүй.Байнгын хорооны саналыг дэмжиж байна.
ИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ УИХ-ын гишүүн М.Билэгт: Хуулинд газар эзэмших эрхийн талаар байна. Бодит байдал дээр хууль зөрчөөд газар дээр юм барчихсан байхад түүнийг буулгаж чадахгүй байна. Хууль ийм байхад газар эзэмших эрхийг үл хөдлөх эрхэд бүртгүүлнэ гэдэг эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар мэдээлэлд ойрхон хүмүүс маш их хэмжээгээр газар авсан. Үүнийгээ барьцаанд тавиад явчихвал эрсдэл бий болно. Төрийн байгууллага тогтвортой биш байхад энэ асуудалд ингэж хандаж болохгүй. Газар дээр маш хариуцлагатай хандах ёстой. Энэ заалтууд дээрээ анхаараач ээ. Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар газар эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдол газрын тухай болон бусад хуулиар зохицуулагдаж байгаа. Газрыг өмчлөх эрхтэй холбож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Газрын хуулийг оруулах үед энэ асуудалд анхаарна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил : Хууль өргөн барихад зөрчилтэй асуудал гарсан. Гэхдээ газар эзэмших нь бүртгэгдэнэ. Харин эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх асуудлыг дараа хууль орж ирэхэд зохицуулах юм.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь төслийг дэмжээгүй учир Засгийн газарт буцаалаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бүртгэлийн хураамжын асуудал мөн бүх зүйлийг цахим, дижитал болгох гэж яарах хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-ЭРдэнэ Бүртгэлтэй холбоотой асуудлыг анхаарахгүй бол иргэдэд хамгийн их чирэгдэл, хүндрэл энд байгаа юм. Ц.Содхүү даргын хэлж байгаагаар тодорхой өөрчлөлт гарах нь амаргүй юм байна гэж ойлголоо. Бүгдийг хэлж байгаа биш. Гэхдээ зарим ажиллагсдын харилцаа, ёс суртахуун зэргээс хамаарч хүндрэл учирдаг. Хуулийн энэ өөрчлөлтөөр орон тоонд өөрчлөлт орохгүй юм байна. Гэтэл бодит байдал дээр нэг албан хаагч өдөртөө ачааллаасаа хамаарч 80-180 иргэнд үйлчилдэг гэж байна. Мөн бүх зүйлийг дижитал, цахим байдалд шилжүүлнэ гэж байна. Бид хэт их туйлшрамтгай учраас үүнд хүлээцтэй хандах хэрэгтэй. Бүртгэлээс 1 тэрбум 70 сая төгрөгийн хураамж төсөвт төвлөрүүллээ гэж байна. Энэ нээх баярлаад байх тоо биш ээ.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гэсэн ч гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхэд "түүхий" байна гэж үзсэн учир хууль санаачлагчид нь буюу Засгийн газар буцаалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар улсын бүртгэлийг төгөлдөржүүлэх ажил удаашралтай явагдаж байгааг онцоллоо. Тэрээр өмнө нь энэхүү байгууллагын удирдлагаар ажиллаж байсан билээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн Ерөнхий газар хуульд зааснаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага. Нөгөөтэйгүүр улсын бүртгэл гэдэг бол тусгаар тогтнолын том баталгаа. Энэ агуулгаараа төрийн чухал үйл ажиллагаа юм. Тиймээс 008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилт тавьж, олон үйл ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд энэ хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго бол бүртгэлийн нэгдсэн систем бий болгох байсан. Монгол улсын бүх иргэдээ шинэчлэн бүртгэсэн. Энэхүрээнд маш олон ажил хийгдэж бүх мэдээлэл цахим болсон. Үүнийгээ ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх, хэрэглээ тал руу нь хамгийн гол хөгжил явагдах ёстой. Харамсалтай нь энэ ажил харьцангуй жаахан удаашралтай байна. Одоо төрийн байгууллагууд иргэдийг чирэгдүүлдэг бус өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцдог тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Нэгэнт иргэний хурууны хээг авчихсан тохиолдолд иргэний үнэмлэх ч шаардах ёсгүй шүү дээ. Бусад төрийн байгууллагууд мөн адил. Ерөөсөө л энд төр өөртөө байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй байх юм. Бид завсрын шийдлээр олон ажлууд хийж үзэж байсан. Нэг цэгийн үйлчилгээ, ТҮЦ машин зэрэг бол завсрын шийдэл.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гэсэн ч гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхэд "түүхий" байна гэж үзсэн учир хууль санаачлагчид нь буюу Засгийн газар буцаалаа. Төслийг хэлэлцэх үеэр "Буцаах" саналтай байсан гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юм. Тэрэээр "Энэ хууль бүртгэл хийх процессыг зохицуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүртгэлийн байгууллагын эрхзүйн байдлыг сайжруулах гээд байгаа юмуу гэдэг нь ойлгомжгүй байна. Төслийг уншихаар аль аль нь туссан агуулгатай байна. Оны өмнө Францын нотариатын танхимын төлөөлөгчид ирээд танилцуулга хийсэн. Энд эрхзүйн хөгжил өндөртэй орнуудад чиг хандлага нь цахим нотариатын байгууллага чиглэл рүү хөгжиж байна. Сая Германы төлөөлөгчидтэй уулзахад ч мөн энэ асуудал яригдаж байна. Тиймээс энэ хуулийн төслөө татаж аваад, дижитал бүртгэлийн систем рүү шилжих шилжилтээ тусгаад эргэж оруулж ирэх хэрэгтэй. Манай улсад болхи системээр нотариатын ажил явагдаж байгаа. Тэгэхээр гадны улсууд туслая гэж байгаатай нь уялдуулаад хуулийн төслөө оруулж ирвэл яасан юм бэ" гэсэн саналыг хэлсэн юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар эхлээд хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүд сумын иргэн болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг хөндсөн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Манай улс хүнээ бүртгэж чадаж байна уу? Жишээ нь Дорноговь аймгийн Замын-Үүдэд байнгын оршин сууж байгаа 17-18 мянган иргэн, түр оршин суудаг 30-аад мянган иргэн байгаа. Оршин суугчдын ихэнх нь босоо удирдлагатай томилгоотой албан хаагчид, Гааль, мэргэжлийн хяналт гэх мэт. Энэ хүмүүс орон нутагтаа бүртгүүлдэггүй. Хаана бүртгэлтэй нь мэдэгдэггүй. Үүнээс болоод юу үүсдэг вэ? Гэхээр эмнэлэг, цагдаа, сургуулийн үйлчилгээний ачаалал дийлдэггүй. Замын-үүдэд 3 дунд сургууль ажиллаж байгаа мөртлөө хүүхэд нь багтахгүй байгаа юм. Энэ хуулиар шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ямар өөрчлөлт оруулах вэ? Хоёрдугаарт Замын-Үүдэд үл хөдлөх хөрөнгийн байцаагч томилж өгөөч гэж Р.Содхүү даргаас жил гуйсан. Энд аймгийн төвөөс давсан хүн амтай, иргэд нь үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж чаддаггүй, барьцаалж зээл авч чаддаггүй. Бүртгүүлэхийн тулд аймгийн төв рүү 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргаж явдаг гэх зэрэг хүндрэлүүд байдаг. Эсвэл заавал гуйж, сөгдөх ёстой юмуу. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хариулт өгөв Өнөөдөр аль ч сум дээр үл хөдлөх хөрөнгийн байцаагч байхгүй байгаа. 21 байцаагч нэмж хүсэлт төсөвт тусгаж оруулсан. Гэвч орон тоо нэмэхгүй, өмнөх жилийн төсвийг нэмэхгүй гэсэн хариулт өгсөн. Энэ 21 хүнийг томоохон сумдад тавих гэж бодсон ч чадаагүй. Манай газарт үл хөдлөх хөрөнгийн байцаагч хүрэлцэхгүй байгаа. Өнгөрсөн жил үлд хөдлөх дээр нэмэгдээд хөдлөх хөрөнгийн бүртгэл манай дээр нэмэгдсэн. Бид нэг ч орон тоо нэмээгүй, өөрсдийнхөө хүчээр энэ ажлуудыг хийж байгаа. Таны санал бол зөв, бид дэмжиж байгаа. Бүртгэлийн тал дээр манай байгууллага маш сайн бүртгэж байгаа, ганцхан иргэд өөрсдөө бүртгүүлэхгүй байгаа. Шилжиж байгаа, гэвч шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэхгүй байгаа. Тиймээс энэ хуулийн төсөлд сайн тусгасан байгаа.