2011.03.28

Намрын чуулганы завсарлагаанаар тойрогтой ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын 2010 оны Намрын чуулганы завсарлагаанаар тойрогтой ажилласан тухай тайлан

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва нь 2010 оны Намрын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2011 оны 03 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 08-ний хооронд 12 хоног хуваарийн дагуу ажиллаж, ард иргэдэд Улсын Их Хурлаас гаргасан хууль, тогтоомж бусад шийдвэрийн талаар сурталчлах, мэдээлэл өгөх, мөн энэ чуулганы хугацаанд өөрийн санаачилсан болон олон улсын байгууллага дүүрэг хороодын төр захиргааны байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Энэ удаагийн уулзалтад 2600 орчим иргэн оролцож, 116 иргэн санал бодлоо илэрхийлэн үг хэлж, 150 гаруй иргэн бичгээр санал, хүсэлтээ гаргасан байна.

 

Иргэдээс Улсын Их Хурал болон Засгийн газарт хандаж дараах санал, шүүмжлэлүүдийг илэрхийлсэн. Үүнд:

  1. Улсын Их Хурал:

-       УИХ-аас гарч байгаа хууль, тогтоомжуудыг сурталчлах, хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Иргэн бүр хуулийг хэрэгжүүлдэг баримталдаг болмоор байна. Үүнийг анхаарч ажиллах.

-       Иргэдэд чирэгдэл учруулсан, иргэдийн болоод жижиг, дунд бизнес болон үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хохироосон, тэдний үйл ажиллагаанд хориг саад болсон хуулиудыг баталж байна.

-       2008 оны 7 дугаар сарын 1-ний асуудлаар бүрэн тайлбар хийх, хариуцлагыг тооцох.

-       Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлыг иргэдэд тайлагнах.

-       Хууль боловсруулахад иргэд болон Төрийн бус байгууллагуудаас санал авч байх.

-       Улс төрийн намуудын амлалт болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг УИХ-аар дахин хэлэлцэж бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах.

-       Төрийн хар хайрцагны бодлого, Монгол улсын язгуур эрх ашгийг тодорхойлох.

-       Төрийн зарим ажил, үйлчилгээг Төрийн бус байгууллагуудад хариуцуулах.

-       Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах.

-       Улсын Их Хурлын гишүүд зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллах.

  1. 2. Засгийн газар:

-       Сургууль, цэцэрлэг барих. Хүн ам ихтэй байна.

-       Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг хувь тэнцүүлэн нэмэх, өндөр тэтгэвэртэй хүмүүсийг бага хувиар, бага тэтгэвэртэй хүмүүсийг өндөр хувиар нэмэх.

-       Хүний хөгжил сангийн мөнгийг ахмадуудад бэлнээр өгөх. Сар бүр өгөх нь ахмадуудад чирэгдэл учруулж, очер дараалал их үүсгэж байна.

-       Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх.

-       Автозамыг засварлах, шинээр тавих.

-       Архидалт, гэмт хэргийн гаралт багасгах.

-       Ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг зээлийг дэмжих.

-       Ашигт малтмалын лицензийг цөөлөх, томоохон орд газруудыг стратегийн ордод хамааруулж хамгаалалтанд авах, дараалалтайгаар ашиглах.

-       35-аас дээш насныханд ажил олдохгүй байна. Энэ насныханд ажлын байр гаргах.

-       Гадаадаас авч байгаа ажиллах хүчний тоог багасгах, хязгаарлах.

-       1995 оноос өмнө болсон тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг багасгах, тэнцүүлэх.

-       Сургуулийн эмч нарын нийгмийн асуудал, тэтгэвэр, тэтгэмжийг сайжруулах.

-       Гэр хорооллыг барилгажуулах.

-       Эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байна. Төрөх эмнэлэг, оношлогооны төв, өрхийн эмнэлэг барих, тоног төхөөрөмжөөр хангах.

-       Байгалийн баялагийг дотооддоо боловсруулах үйлдвэр барих.

-       Газар олголт замбараагүй явагдаж байна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтад саад учруулж байна.

-       Иргэн бүрт эзэмшүүлэх хувьцаанд ногдол ашиг олгох, өвлөлийн харилцааг нь шийдсэн эсэх.

-       Үнийн өсөлтийн талаар бодит ажил хийх.

-       Орон сууцны барилгуудын ашиглалтын хугацаа дуусч байна, засвар үйлчилгээ хийх, цахилгаан шат шинэчлэх.

-       Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах.

-       Соёлын арга хэмжээг байнга зохион байгуулах, уламжлалт соёлыг сурталчлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Соёлын төвүүд барих.

-       Тендерийг шударга явуулах. зэрэг саналууд ирүүлснийг нэгтгэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.