2018.05.28

НАЗХ-ноос “BEYOND 2020” чуулга уулзалтыг зохион байгууллаа

Нийслэлийн ардчилсан залуучуудын холбоо “Ирээдүйн замын зураг” буюу “BEYOND 2020” сургалтаа дүгнэлээ. Тус сургалтаараа залуучуудыг нийгмийн аливаа асуудалд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  Залуучууд шинэ зүйлийг эрэлхийлж байна. Мөн ирээдүйгээ тодорхойлж буй нь зөв харагдлаа. Эрэл хайгуул хийж байж л юманд хүрдэг шүү дээ. Тэр утгаараа ирээдүйн замын зурагаа хамтдаа сууж байгаад зурах, тэр зурагаа яаж алдаа багатай зөв зурах вэ гэдгийг ярилцаж байгаа нь зөв санагдаж байна.