Гантулга.Д 2018.05.28 | VTV ТВ

УИХ-ийн гишүүн Д.Гантулга "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг Хэнтийчүүддээ танилцууллаа

УИХ-ийн гишүүн Д.Гантулга "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг Хэнтийчүүддээ танилцууллаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран "Хөдөлмөрийн тухай хуүлийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг Чингис хотноо зохион байгүулж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга удирдан явуулж байна.

Энэ өдрийн хэлэлцүүлгээр аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар "Хөдөлмөрийн түхай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал", Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга", Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны баримтлах байр суурь, санал", Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч н.Эрдэнэбаатар "Хөдөлмөрийн тухай хуүлийн шинэчлэлийн талаар Монголын Ажил олгогч эздийн холбооны баримтлах байр суурь", Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Ганболд "Хөдөлмөрийн тухай хуүлийн шинэчилсэн найруулгын төсөлд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоодоос оруулж буй санал" сэдвээр илтгэл тавьж хэлэлцэж байна. Үйл ажиллагаа асуулт хариултаар өндөрлөнө.