Ц.Гарамжав 2018.05.29 | Сайт: Vip76.mn

СХД-ийн 2000 орчим өрхийн цахилгааны асуудал шийдэгджээ

Хамгийн олон хүн амтай СХД-т шийдвэрлэх олон асуудал байдаг. Үүний нэг нь цахилгааны хүчдэлийн асуудал. Харин СХД-ийн 2000 орчим өрхийн цахилгааны асуудал шийдэгдсэн таатай мэдээ байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-бн гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

СХД-ийн 30,31-р хорооны 2000 орчим өрхийн цахилгааны хүчдэл байнга унадаг учраас айлуудын цахилгаан хэрэгсэл шатах, улмаар гал гарах тохиолдол цөөнгүй гардагт сэтгэл зовнидог байлаа. 2017 оны 11 сард Эрчим хүчний сайд болон холбогдох албаны мэргэжилтнүүдийн хамт нөхцөл байдалтай танилцаж, хүчдэл сайжруулах дэд станц барьж байгуулахаар болсон. Өнөөдөр энэхүү ажлын гүйцэтгэлтэй танилцахад Дэд станц баригдаж бүрэн дууссан бөгөөд айл өрхүүд рүү эрчим хүч нийлүүлэхэд бэлэн болсон байна. Уг дэд станц ашиглалтад орсноор 20000 айл өрх цахилгааны тогтвортой эх үүсвэрээр хангагдах юм.Иргэд цахилгааны доголдлын асуудалгүй болсондоо баяртай байна.

СХД-ийн 30,31-р хорооны иргэд

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа