2018.05.23
Оиска Күмамото олон улсын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Япон улсын Күмамото хотын төв цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн захирал, “Asia Frontier”-ийн ерөнхийлөгч Ишихара Ясунари 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тэрээр Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзаж, залуучуудын гарааны бизнесийг дэмжих талаар санал солилцлоо.
Мөн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзан монгол бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцож, дүүргийн онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.