Хамгийн том гэр хорооллын бүстэй дүүрэг бол Сонгинохайрхан юм. Энэ дүүргийн нийт өрхийн 73% нь гэр хороололд амьдардаг. Энэ дүүрэгт нийслэлийн засаг дарга суурьшлын бүс гэж хил тогтоож өгчээ. Энэ талаар СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн тайлбар хийлээ.
СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Баянхошуу чиглэлд Баянхошууны баруун, зүүн салаа гээд гэр хорооллын эцсийн цэг татагдсан. Баянголын ам буюу найрамдал зусланы хэсэг рүү хэсэгчилж гэр хорооллоо байршуулж байна. 26-р хороо бол Улаанчулуутын хогийн цэг орчим, Баруун наран гэдэг газраар хязгаарлагдаад, нийтдээ 120 000 га газраас 20 000 орчим га газар нь суурьшлын бүс харьяалагдаж байна. Мөн энэ бүсэд албан ёсоор зөвшөөрөл аван амьдарч байгаа иргэдийнхээ асуудлыг эхний ээлжид шийднэ гэдэг бодлого барьж байна.