2018.04.30
Дүүрэг хувааж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг иргэд дэмжиж байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25-р хорооны иргэдтэй уулзаж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Мөн иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ийнхүү газар дээр нь ирж, ард иргэдийнхээ амьдралтай танилцан, тэдний үгийг сонсож байгаа нь бодит шийдвэр гаргахад их ач холбогдолтой.
Мөн тэрээр УИХ-ын гишүүн болсноос нь хойш Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ уулзаж, асуудлыг ярилцаж шийдэж байсан анхны тохиолдол энэ болж байна гэж онцоллоо.