2018.04.18

Сурагчид “Чингис Хаан”-ыхаа түүхийг шимтэн үзэж байна

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, дэмжлэгтэйгээр СХД-ийн 3000 сурагч Диснейн стандартаар монголдоо бүтээсэн үндэсний контент Чингис Хаан анимэйшнийг үзэж байна.

Эзэн Чингис Хааныхаа түүхийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүлээн авч үзсэн сурагчид энэхүү үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулж буй Н.Учрал гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Тус анимэйшн 2018.04.17-ноос 21-ний өдрүүдэд Соёмбо кино театрт гарах юм байна.