Ховд аймгийн Мөнххайрхан сумын төлөөлөгчид туршлага судаллаа
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт зочлон хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах эхлэлийг тавилаа.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон бусад албаны хүмүүс Мөнххайрхан сумын Төлөөлөгчдийг угтан хүндэтгэл үзүүлж, дүүргийн болон ажлын албаны мэдээллийг танилцуулсан юм.
Улаанбаатар хотоос 1500 км зайд орших Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.Очир тэргүүтэй 18 төлөөлөгч Хан-Уул дүүрэгт ажилласан юм. Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 4 багаас сонгогдсон нийт 21 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс 7 төлөөлөгч Тэргүүлэгчээр ажиллаж холбогдох тогтоол шийдвэрийг гаргадаг байна.