2018.05.18
Сонгинохайрхан дүүрэг “Явган эргүүл” аянаа дүгнэлээ
Сонгинохайрхан дүүрэг бол Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг юм. Энэ ч утгаараа гэмт хэргийн тоогоороо тэргүүлдэг. Тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санаачилсан “Явган эргүүлийн баг ” нэг сарын аяныг зохион байгуулж, хаалтийн үйл ажиллагаа нь өчигдөр болсон байна. Аян өрнөсөн нэг сарын хугацаанд тус дүүргийн гэмт хэрэг 25,1% буурсан үзүүлэлттэй байна. Энэ талаар СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг байр сууриа илэрхийллээ.