Энх-Амгалан.Б 2018.05.31 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Цахим засагтай болно гэдэг нь цагаа олсон ажил мөн үү?

УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Улсын бүртгэлийн үйл ажиллагаа онлайнд шилжинэ. Цахимаар баталгаажуулна, цахимаар гарын үсэг зурна гэж байна аюулгүй байдлаа яаж хангаж байна. Цахим халдлагад төрийн байгууллага хамгийн их өртдөг. Цахим засагтай болно гэдэг нь цагаа олсон ажил уу? Үндэсний дата төв хэр найдвартай вэ? Хэдэн программ байна. Иргэний үнэмлэх дээр хувийн мэдээлэл багтаана гэж байна. Хэд хэдэн ашигтай, үр дүнтэй ажил бий болно. Улсын орлого нэмэгдэнэ гэж байна. Яаж нэмэгдэх вэ? Мэдээллийн хэдэн хувь нээлттэй, хаалттай байх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Аль болохоор цаг үетэйгээ нийцүүлж аюулгүй байдлаа харж асуудалд хандана. Иргэний бүртгэлийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа дата баазаас ямар мэдээлэл нээлттэй байх нь тодорхойгүй байгаа учраас иргэдэд хүндрэл учирдаг. Үүнийг тодорхой болгох юм . Нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн мэдээлэл, газрын мэдээлэл нээлттэй. Харин хурууны хээний мэдээлэл, гэр хохирогчийн мэдээлэл, зарим үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хаалттай байгаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газ­рын дарга  Б.Чинбат: Үндэсний дата төв дээр төрийн 37 байгууллагын дата хадгалагдаж байна. Энэ төвд засвар хэрэгтэй. Үндэсний дата төвийн аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэх юм

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан: Энэ хуулин дээр гадаад үг хэллэг их оржээ. Үүнийг анхаараарай.