“Говийн чоно-2018” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна
2018.06.06

“Говийн чоно-2018” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр команд штабын сургуулиар үргэлжилж байна.

Команд штабын сургуулийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдан, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Сургалт, дадлага сургууль нь үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.