Бат-Эрдэнэ.Б 2018.06.27 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: 60 тэрбумын асуудалд яаралтай "цэг тавих" хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зарим асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, 

Энэ жил зуншлага муу байгаа, цаашлаад цөлжилт нүүрлэж байгаатай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулга би Засгийн газарт тавинаа. Цаг алдалгүй үүнийг УИХ дээр энэ асуудлыг сонсох хэрэгтэй байна. Үүнийг УИХ сонсох боломж байна уу?

Хоёрдугаарт, Энэ Монгол улсад амьд явах баталгаа байна уу? Өдөрт хэчнээн иргэн амь насаа ёс бусаар алдаж байна. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдлаас болж алдаж байна. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон амь явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах суурь зарчим дээр УИХ анхаарахгүй бол болохгүй байна. 

Энэ шинэ Засгийн газрын ажил хаашаа байна? үүнийг УИХ нэг авч үзэх хэрэгтэй байна. Мөн "дуусдаггүй яриа" гэдэг шиг энэ 60 тэрбумынхаа асуудлыг нэг тийш нь болгооч. Өнөөдөр нэг гишүүн УИХ-ын чуулганд суухгүй гэж байна. Энэ нийгэмд эргэлзээтэй байгаа асуудалдаа цэг тавих алхам, санаачлага гаргах ёстой байх гэж харж байна.