Баттөмөр.Б 2018.06.29 | Vip76.mn

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг 2018 оны 6 сарын 21-ний өдөр Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 6 сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Ажлын хэсэг Б.Баттөмөр, Б.Жавхлан, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар оролцсон бөгөөд хоёр асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Үүнд тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтыг “6. Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-ыд танилцуулах”, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах УИХ-д өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулж, дэс дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн төслийн 2 дахь заалтаас “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгох” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрдэнэс Тавантолгойгийн” гэж өөрчлөх, “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг “Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэд эзэмших, нийтийн эзэмшлийн компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулжээ.