Д.Сумъяабазар 2018.07.10 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагналаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УУХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Төрийн дээд одон, медалийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуулан өгөв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтнаар:

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабал
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ- Очирын Доржболд

Монгол Улсын Гавъяат уурхайчинаар:

“Багануур”ХК-ийн токарьчин Пинчингийн Чулуун- Эрдэнэ

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:

  • “Эрдэнэс алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Доржийн Ариунболд
  • Геологийн төв лаборатори Мишигдоржийн Пүрэв- Очир
  • Геологийн төв лаборатори Балданжамцын Бат-Эрдэнэ

Алтангадас одонгоор:

  • УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Даваажавын Даваадорж
  • АМГТГ-ын хэлтсийн дарга Жалбаагийн Батмагнай
  • АМГТГ-ын хэлтсийн дарга Мэлсчойгийн Мэндбаяр
  • УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Дорж-Юндэнгийн Алтанхуяг

  • АМГТГ-ын мэргэжилтэн Халтарын Баяржаргал
  • АМГТГ-ын мэргэжилтэн Хандсүрэнгийн Отгончимэг
  • Геологийн судалгааны төвийн мэргэжилтэн Санжаагийн Ганбаатар

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • УУХҮЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Цэрэнжавын Одхүү
  • АМГТГ-ын мэргэжилтэн Уламбаярын Сүхбаатар
  • АМГТГ-ын мэргэжилтэн Цэрэндоржийн Ганхуяг

 Монгол Улсын Засгийн газрын шагнал Тэргүүний уурхайчин хүндэт тэмдэгээр:

  • УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн Гүнчинсүрэнгийн Намчинсүрэн
  • “Балчулуу” ХХК-ийн ерөнхий инженер Очирын Тэмүүл

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүндэт жуух бичгээр:

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Тамжидын Цогтбаяр
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Цэдэн-Ишийн Жамгин, Ганболдын Манал-Эрдэнэ, Тогтохын Отгонбаяр, Батсайхан Амарбаясгалан

Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

АМГТГ-ын ахлах мэргэжилтэн Сосорбурамын Дашдаржаа нарыг шагналаа.