Б.Бат-Эрдэнэ 2018.09.28 | Ikon.mn

Б.Бат-Эрдэнэ гишүүн байгальд ээлтэй унаатай болжээ

Б.Бат-Эрдэнэ гишүүн байгальд ээлтэй унаатай болжээ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ байгальд ээлтэй эко машин авч унажээ.

 

Тэрбээр энэ тухайд "Моннис моторс компани хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй, ашиглалтын зардал бага цахилгаан Nissan Leaf автомашин оруулж ирсэн байна. Би энэ сайхан санаачилгыг дэмжиж Ниссан төвөөс цахилгаан Nissan Leaf машин авлаа" гэжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог нь судалгаагаар батлагдаад байгаа.

Энэ бохирдлыг бууруулах арга хэмжээ авч нийслэлд 100 хувь цахилгаан автомашиныг замын төлбөрөөс чөлөөлж, дугаарын хязгаарлалтгүй зорчуулдаг болсон билээ. 

Харин одоо бүрэн цахилгаан машиныг цэнэглэх станцыг байгуулах ажил үлдээд байгаа юм.

Зам тээврийн яамнаас өгсөн мэдээллээр, 2018 оны долоодугаар сарын 6-ны байдлаар манай улсын хэмжээнд хосолсон хөдөлгүүртэй 140,824, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 108 автомашин байгаа аж.