Б.Бат-Эрдэнэ аваргын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна
2018.06.07

Б.Бат-Эрдэнэ аваргын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1964 оны энэ өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан сум, хатан Хэрлэнгийн хөвөөнд мэндэлжээ.

Үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа /МНТ-ны ойн барилдааныг оруулаад/ түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цолоор цоллуулж явсан нэгэн.

“Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай эрхэм гишүүнийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нэгэнтээ “Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг” хэмээн тодорхойлж байсан удаатай.

Шагнал:

  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

Үндэсний бөхийн амжилт:

  • 1985 онд 5 давж улсын начин
  • 1986 онд 7 давж улсын заан
  • 1987 онд 7 давсан
  • 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
  • 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
  • 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
  • 1991 онд 7 давсан
  • 1992 онд 9 давж түрүүлсэн
  • 1993 онд 9 давж түрүүлсэн
  • 1994 онд 10 давж түрүүлсэн
  • 1995 онд 9 давж түрүүлсэн
  • 1996 онд 9 давж түрүүлсэн
  • 1997 онд 9 давж түрүүлсэн
  • 1998 онд 9 давж түрүүлсэн
  • 1999 онд 9 давж түрүүлсэн
  • 2000 онд 7 давсан
  • 2001 онд 9 давж үзүүрлэсэн
  • 2002 онд 7 давсан
  • 2003 онд 7 давсан
  • 2004 онд 6 давсан
  • 2005 онд 6 давж шөвгөрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.

Сэтгүүлч У.Баярсайхан