Бат-Эрдэнэ.Б 2018.10.11 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: УИХ өнөөдөр валютын ханш, шатахууны үнэ, утааны асуудлыг хэлэлцмээр байна

Б.Бат-Эрдэнэ: УИХ өнөөдөр валютын ханш, шатахууны үнэ, утааны асуудлыг хэлэлцмээр байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд энэ өдөр хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

"Өнөөдөр валютын ханш, шатахууны үнэ өссөн байна. Гэтэл хэлэлцэх асуудлыг жагсаалтад энэ асуудлаар хэлэлцэх зүйл алга" гэсэн байр суурийг илэрхийлээ. Мөн тэрээр "Улаанбаатар болон улсын хэмжээнд төв суурийн газрын утааны асуудлыг жилийн өмнө хэлэлцэж, ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолууд баталсан. Харин Засгийн газар юу хийж байгаа нь тодорхой бус байна. Гэтэл энэ жилийн төсөвт 54 тэрбум төгрөгийг тавьсан байна. Энэ ямар тооцоо судалгаа дээр тулгуурласан талаар Засгийн газрын тайлбарыг сонсох хэрэгтэй байна. Утаатай ганц асуудлыг шийдээд тэмцэх боломжгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.