Оюунхорол.Д Нямдорж.Ц Д.Тэрбишдагва 2018.10.11 | Vip76.mn

Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай хуулийн төслийг баталлаа

Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай хуулийн төслийг баталлаа

Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 

Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албанхаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төслийг АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.Тус байнгын хорооноос хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Н.Оюундарь, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэллээ.

Үүний дараа хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь дэмжлээ.