М.Билэгт 2018.10.12 | Vip76.mn

М.Билэгт: Атрын -3 аян шиг зохицуулалтыг МАА салбарт хийе

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа илэрхийллээ

"Мал сүрэг бол Монголчууд бидний үндэсний баялаг. Малчид тэнд байгалийн хүнд хэцүүд даван тэнд хөдөлмөрлөдөг. Гэтэл бид 30 жил экспортыг нэмэгдүүлэхийг ярьж байна. Гэтэл тэр экспортын бүтээгдэхүүнийг чинь аль хэдийнээ бий болгочихсон байна. Төр үүнд анхаарах хэрэгтэй байна. 

Зарим судлаачид хэлж байна. Зориуд малын тоо их байлгаж, вакцин бусад зүйлийг шахаж байна гэж ярьж байна. Үүний эсрэг Төр  л зогсож чадна. Хятадын ченжүүд түүхий эдийн үнийг зохиомлоор унагаж байна. Үүнд төр оролцох ёстой. Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Атрын -3 аяны хүрээнд тариачид энэ асуудлаа шийдэж чадсан. Үүн шиг зохицуулалт мал аж ахуй дээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэлээ.