Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: “ХХААХҮЯ чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна. Гол суурь 2 хуулийг баталсан. Ингэснээр салбарт буй гажуудлыг засах ажил хийгдэж байгаа. Ужгирсан гажуудал энэ салбарт олон жил болсон учраас өнөөгийн асуудал үүссэн гэж болно. Гэхдээ салбарын хууль эрх зүйн хүрээнд ХХААХҮЯ, УИХ сайн ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна.”
Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Хуулийн төслийн найруулга дээр санал байна. Малын эрүүл мэнд биш эрүүл ахуй гэх ёстой. Эрүүл мэндий гэдгийг хүн дээр л хэрэглэдэг. Төрийн захиргааны байгууллага гэхийн орон Мал эмнэлгийн газар гэж томьёолж болох уу? хууль шууд ойлгомжтой байх ёстой. Тиймээс засна уу?” УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Хуулийн ажлын хэсэг, байнгын хорооны хурал дээр мэргэжлийн хүмүүс олон ярьсан. Тиймээс энэ найруулгаар оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.”
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд ажлын хэсэг болон байнгын хорооны даргаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “Малын гаралтай бүтээгдэхүүний чанарын баталгааг яаж хангах вэ? Энэ тал дээрээ бид анхаарах ёстой. Нэг малаас авах ашиг шимийг хэрхэн дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зүйл нь эко буюу органик байдал нь болж өгдөг. Үүнийг нь бид хангах тал дээр ажиллах ёстой. Хуулиа чиглүүлэх ёстой юм. Анхан шатандаа үүнийгээ хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Гол нь малын гаралтай бүтээгдэхүүний чанар л сайн байж байж экспортод гаргах тухай ярих хэрэгтэй юм. Чанарыг баталгаажуулах лаборатори аймаг бүрт бий болж байгаа. Түүнээс гадна банкууд малыг барьцаалахдаа малын чанар, онцлогоор бус тоо толгойгоор нь үнэлдэг байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Мөн сайн малчин зэргийг тоо толгой бус чанарыг нэмэгдүүлсэн зэргийг харгалзаж үздэг болмоор байна. Илүү шинжлэх ухаанч болмоор байна.” Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Бид 15 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөсөн. Одоо тоо биш чанарт анхаарч ажиллая гэдэг бодлого барьж байгаа. Таны хэлсэнтэй санал нэг байна. Бодлого, хуулиа ч ийм чиглэлээр боловсруулсан. Бид маш олон малтай. Одоо бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа. Импортлогчид ч үүнийг шаардаж байна. Бид тодорхой төслүүдтэй хамтран судалгаагаа хийгээд эхэлсэн.”
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд ажлын хэсэг болон байнгын хорооны даргаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Хилээр оруулж байгаа хүн амьтны эрүүл мэндэд хортой бүдээгдэхүүнийг хориглочихоор яадаг юм бэ? Монголчууд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангана гэснийг дэмжээд явж болохгүй юм уу? Вакцины хувьд Монголчууд өөрсдөө мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинатаа түшиглээд вакцинаа өөрсдөө хийдэг болж болох уу? Стандартын дагуу бэлтгэсэн зүйлсийг гэрчилгээ авна гэж байна. Үүнийг хэн хийх вэ? Бүгд мал эмнэлэг байгаа юу? Нэг сумын хувийн мал эмнэлэг нь мөнгө хүүлэгч болох уу? итгэмжлэгдсэн лаборатори оруулж ирнэ гэсэн юу болсон бэ? Малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нилээн хэдэн ажил хийнэ гэж байсан. Тэрийг хийгдээгүй байхад ийм хуулиа батлаад явуулчиж болох юм уу?” Түүний асуултанд ХХААХҮЯ-ны ажлын хэсгийн гишүүн хариулт өглөө.
Өнөөдөр /2018.10.30/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хоёр хууль бол мал аж ахуйн бодлогыг тодорхойлсон гол хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хууль хоорондын зөрчил, хийдэлтэй холбоотой асуудлуудыг судалсан байна. Яг эцсийн байдлаар асуудлыг судалж дуусгасан уу? Төд удалгүй дахиад УИХ-аар асуудал хэлэлцүүлнэ гээд асуудал оруулж ирэх үү? Мал амьтан, ургамлыг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудал их хүндрэлтэй. Мал эмнэлгийн хяналт талаасаа ямар зохицуулалт хийхээр тусгаж байна? ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэл: Хорио цээр тогтоох асуудал Мал эмнэлгийн ерөнхий газрыг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг. Аливаа олон улсын хорио цээрт өвчин гарахад оношилгоо, тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцдаг. Үүн дээр төрийн хяналт шалгалтын тухай хуулиар МХЕГ хяналтуудаа тавиад, дүгнэлтээ гаргаад явах зохицуулалттай.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Хуулийн төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Малын тоо толгой өссөнөөр малчид хооронд бэлчээрийн маргаан ихээр үүсч байна. Энэ байдал улам хүндрэх төлөвлтэй байгааг анхаараарай. Өмнө нь сайд нарын зөвлөлийн болон Ардын Их Хурлын шийдвэр архивт хадгалагдаж байгаа. Засгийн газрын зүгээс эдгээрийг харж ашиглан сумдын хилийн хязгаар заагийг тодорхой болгох хэрэгтэй байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малых мах экспортоп чиглэсэн, мах боловсруулалт тал дээр ямар чиглэлийн арга хэмжээ төлөвлөөд байна вэ? Цаг хугацаа шаардаж, үе шаттай хийгдэх ажлыг ингээд яриад суугаад байвал ажил урагшлахгүй ээ. Латин америкийн орнууд бол малын махыг чанартай байлгахын тулд малыг цочоохгүйгээр нядлах технологи чухал гэж ярьж байна. Манай уламжлалт нядлах арга ч үүнд нийцэж байна. Гэтэл өнөөдөр адууны мах экспортлохтой зэрэгцээд Эмээлт тэргүүтэй нядалгааны газар адууг яаж зовоож тарчилган нядлаж байна. Мөн хил дээр адууг нүдийг нь сохлох, хөлийг нь хугалах зэргээр гаргаж байгааг харсан. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Түүний асуултанд салбарын сайд дараах хариултыг өглөө. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Олон улс орноос Монгол Улсаас мал, мах авая гэж хүсэлт ирүүлж байна. Энэ нь хууль батлагдсантай холбоотой юм. Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн ерөнхий газартай болсон. Малын ерөнхий эмч, Ерөнхий байцаагчтай болсон. Ингэхээр бид дэлхийн түвшинд зэрэгцэн очиж байгаа юм. Үүнийг хийснээр дэлхий биднийг тоож эхэлж байна. Гэхдээ бид техник технологи болон шинэ сэрвээсэн мах бүтээгдэхүүн нийлүүлж чадвал бид 3 долларын махаа 10 доллараар зөрөх боломжтой болно. Гол нь санхүүгийн чадамж нөлөөлж байна. Салбарын яам үйлдвэрлэгчидээ дэмжих бодлого баримталж байна. Малын тоо толгой өсөхтэй зэрэгцээд бэлчээрийн асуудлыг анхаарах цаг болсон. Хөдөө орон нужтагт малчидтай уулзаж байхад бэлчээрийн асуудал хүнд байгааг хэлж байна. Тиймээс бэлчээрийн тухай хуулийг өөрчлөх шинэчлэх асуудал гарч ирсэн. Яамны түвшинд бэлтгэл хийгдсэн. Малын хөлийн татвар мөн яригдаж, татварыг бэлчээрийн даацад зарцуулах чиглэлд явах нь зөв гэж үзэж байгаа.