Н.Учрал 2018.10.26 | Vip76.mn

Н.Учрал: Цаасаар биш цахимаар л бүртгэл хийхээ баримтлая

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“ЖДҮ эрхлэгчийг бүртгэхэд шаардлагатай хэдэн материалыг оруулсан байна. Хуулийн 6-р зүйлд орсон. Энэ хэсгийг авч хаясан нь дээрээ. Цаасар болон цахимаар авна гэж байна. Төрийн үйлчилгээ бүхэлдээ цахим болсон байхад энэ хуулиар цаасаар авна гээд заачихвал бид дахин цаас үйылдвэрлэдэг системээрээ явах гээд байна. Технологийн бүрэн шийдэл хийгдсэн байхад цаасаар материал бзрдүүлэх хэрэггүй. Цахим мэдээллийн төрийн сантай болсон. Гэтэл ЖДҮ-ийн цахим мэдээллийн сантай болно гэхээр хууль хуультайгаа зөрчилдөх нөхцөл бүрдэх гээд байна ажлын хэсэг анхаараарай. Хурууны хээгээрээ л бүх бүртгэлээ хийлгэж, мэдээллээ хардаг болчихсон.”