Онцлох мэдээ3 мин унших
Н.Учрал: Старт-ап компаниудыг дэмжиж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хуульд хамруулах ёстой

Өнөөдөр/2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал энэ хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Н.Учрал: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хамаарахгүй этгээдүүд дээр тодруулах зүйл байна. 7.1.3 дээр Зуучлалын үйлчилгээ байна. Энэ үйлчилгээ үйлчилгээний салбарын том хувийг эзэлдэг. Зуучлал буюу агент хийдэг 100 гаруй хүнтэй маш олон компани байна. Жишээ нь, контент зуучилдаг, брокерууд, хөрөнгө оруулалтуудыг олж өгдөг, сургууль соёлд гадагшаа зуучилдаг компаниуд маш их ажлын байрын бий болгодог. Тийм байхад энэ зуучиллын үйлчилгээг хамаарахгүй байх ямар үндэслэлтэй юм бэ?
Түүнчлэн худалдаа үйлчилгээний сүлжээ хамаараагүй байна. Тэднийг хамааруулахгүй байж болохгүй. Жижиг, дунд, үйлдвэрлэгчдэд орох ёстой. Худалдаа үйлчилгээг оруулахаар Ж.Ганбаатар гишүүн хуулиндаа бизнесээ орууллаа гэж ярина гэж байхгүй. Үүнийг дагаад франчайзинг гэрээгээр орж байгаа байгууллагууд яах вэ гэдэг асуудлууд яригдана. Тэд гадаадын хөрөнгө оруулалтаар биш сайн жишиг нутагшуулж байгаа учраас үүнд хамаарахгүй байх болчих вий гэсэн эмзэглэл байна.
Харин үүнд архи, тамхины бизнес эрхэлж байгаа хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Согтууруулах ундааг импортоор оруулж ирж байгаа хүмүүсийг оруулахгүй гэсэн заалт байсан. Харин тамхийг үлдээсэн байна.
11.7 дээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг бичлийг нь шууд сангаас нь шууд, дунд үйлчилгээ эрхлэгчдийн зээлийг банкаар дамжуулна гэсэн байна. Миний хувьд банкуудад зээл олгоход маш дургүй. Банкууд босго өндөртэй, хэзээ ч зорилтот хүмүүстээ хүрдэггүй. Банкаар дамжихыг болих хэрэгтэй. Төрөөс үнэхээр Засгийн газрын тусгай сан дээр мөнгө оруулж тавьж л байгаа юм бол сан нь өөрсдөө хийх хэрэгтэй. Ингэж байж босгыг нь багасгана.
