Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Монголчуудын түүхийг үзэх юм бол төрт ёсны сэтгэлгээ, уламжлал талаасаа өндөр ёс суртахуунтай байхыг баримталж ирсэн. Өнөөдөр ч Монголын ард түмэн үүнийг эрхэмлэн явж байна. Харин төрийн эрхийг барьж байгаа, дээд албанд байгаа хүмүүс ингэж чадахгүй байна. Бид төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүмүүс. УИХ-ын гишүүний ёс зүйн хууль ч бий. Гэвч энд байгаа хүмүүс 29 сангийн юу нь ч хамаагүй олдож байгаа зээлийг бүгдийг авдаг. дээр нь төр ард түмний нэр барьж олсон бондуудаас мөнгө, зээлийг авдаг. Үндсэн хуулиараа өөр алба ажил эрхэлж болохгүй гэсэн байхад зэрэгцүүлээд хувийн компаниа эрхлээд яваад байдаг. Иймээс иргэдийн төрд итгэх итгэл байхгүй. ААН урамгүй болсоор байна. Тиймээс ЖДҮ-ийн сангийн зээлийг гэр бүлээрээ өөрийн компанид авчихсан байна. Зарим нь УИХ-ын гишүүнээрээ барьцаа хийгээд авчихсан. гэтэл бүх зээлдэгчийг хавтгайруулаад хариуцлага тооцно гээд гол хүмүүст хариуцлага тооцох асуудлыг сааруулаад хаячихсан. Хуулиараа хориотой зүйлийг нь дахин хууль гаргаж хориглохоор яригдаж байна. Энэ бол аргаа барсан арга. УИХ-ын гишүүн тендер, лиценз, зөвшөөрөл авахгүй гэж. Төрийн бүх шатанд ажиллаж байгаа хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг. Тэндээсээ ямар үндэслэлээр энэ мөнгийг олсон бэ гэдгийг тодорхойлох хууль санаачлаад явж байна. Энэ хуульд ч 500 хүртэлх сая төгрөгийг ЖДҮХС-аас гаргана гэхээр бас л өнөөгийн нөхцөл байдал үүсэхээр заалт явж байна. Ингэхээр мөнгө нь эрх мэдэлтэнүүдийн үзэмжээр шийдэгдэж, буруу замаар явах нөхцөл үүсээд банйа. Өмнө нь би УИХ-ын гишүүн асан Ганбямбатай хамтран тойргийн сумдад тодорхой хэмжээний зээлийн сан банкнаас тусад нь байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр сум болгон 200-300 сая төгрөгийн зээлийн сан эргэлдээд явах боломж бүрдтэл банкаар дамжихгүй учраас үрэн таран хийгээд, манай нам өгсөн гээд тайлбар хэлээд сууж байна. Хууль батлаад хязгаар тогтоосон ч доод шатандаа ийм зүйл байсаар байх юм биш үү?"
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: "Монгол Улсын эдийн засгийн гол "араг ясны" нэг бол ЖДҮ эрхлэгчид юм. Энэ хууль гарснаар салбарын бэрхшээл, хөрөнгийн эх үүсвэр, чиглэл, аргаа олохгүй байгаа үйлдвэрлэгчидэд боломж олгож байгаа юм. Ажиллаж байгаа хүний тоогоор нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч гээд ангилал тогтоосон нь их чухал юм. Хуульд санхүү мөнгөний эх үүсвэр, дэмжлэгийг хэрхэн зохицуулсан бэ? Жишээлбэл 30 сая төгрөгийн зээл хаанаас авах уу? тэгвэл 300 сая төгрөгийн зээлийг хаанас авах вэ? Цаг хугацааны хувьд ч ЖДҮ хөгжих нь эдийн засгийн дархлаа сул үед маш чухал үүрэгтэй. ХБНГУ-ын хувьд ч дайны үед энэ салбараа хөгжүүлж чадсан байсан учраас өлсөхгүйгээр хөгжиж чадсан. Манай улс ЖДҮ-дээ хамгийн наад зах нь МАА салбарт сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулах, экспортод гаргах боломж байгаа юм. Энэ чиглэлд хуулийн зохицуулалт юу байна вэ?" Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийнхэн хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Зарим гишүүдийн буянаар ийм бага хүүтэй зээл байдгыг ард түмэн мэдэж авч энэ хуулийг анхааралтай ажиглаж байгаа гэж бодож байна. Тэрнээс биш ийм бага хүүтэй зээл байдаг гэдгийг гишүүн танихгүй, нам мэдэхгүй хүмүүс мэдэхгүй байх байсан. Тиймээс энэ хуулийг батлах нь зүйтэй. Багаас нь том хүртлээ энэ салбарт ажилласан хүний хувьд Ж.Ганбаатар гишүүн сайн хууль боловсруулсан байх гэж итгэж байгаа. хамгийн гол нь ЖДҮ-д дургүй гишүүд байна. Ард түмэндээ бага хүүтэй зээл өгөх дургүй гишүүд байна. Тиймээс УИХ-ын дарга ирцээ бүрдүүлээд, үгүй бол санал хураалтыг түр хойшлуулаад өглөө эрт энэ хуулийн төслийг оруулж батлуулахгүй бол хууль унах гээд байна. Өөрсдөө 3% хүүтэй зээл авдаг. Бусад нь авч болдоггүй юм шиг. Ж.Ганбаатар гишүүн энэ хуулиараа намынхаа, гишүүдийнхээ эсрэг том юм хийж л дээ. Байнга угжуулдаг том юм нь байхгүй болох гээд байгаа учраас гишүүд нь эс үйлдэхүйгээрэй танхимд орж ирэхгүй байна л даа. Тиймээс УИХ-ын дарга энэ тал дээр гишүүдээ оруулж ирэх хэрэгтэй байна. Мөн сайд нарыг оруулж ирмээр байна."
УИХ-ын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн чуулган 11 цаг 20 минутад эхэлж 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ЖДҮ-ийн тухай хуулийг ямар шалтгаанаар хэлэлцэхгүй байгаа вэ? гэдгийг УИХ-ын даргаас асуулаа. Тэрээр "уг нь ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр ярьсан ч хэлэлцээгүй. Одоо энэ чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орж ирэх болов уу харж байна. Хэлэлцэхгүй байгаа шалтгаан нь хуульдаа байна уу? санаачилж байгаа гишүүндээ байна уу? Эсвэл лобби багатай хууль болохоор хэлэлцэхгүй байна уу?" үүнийг асуумаар байна.
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “ЖДҮ эрхлэгчид бол манай улсын гол ачааг үүрч яваа юм. Маш олон ажлын байр бий болгож байна. Ноос боловсруулах парк байгуулахад л 20 мянган ажлын байр бий болно. Цаашлаад үндэсний үйлдвэрлэлээ хангах боломжтой болох юм. Тиймээ ЖДҮ эрхлэгчдийн Аж үйлдвэрийн парк байгуулах нь зүйтэй. Мөн төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль удахгүй хэлэлцэнэ. Үүнийг батлах юм бол энэ хуультай уялдуулаад явах ёстой. Энэ бүхний үндэс суурь нь болж байгаа үйлдвэрлэл технологийн парк байгуулах асуудлаа Засгийн газар анхаараарай.”