Д.Оюунхорол 2018.10.26 | Vip76.mn

Д.Оюунхорол: ЖДҮ-ийн хуулиа Тендерийн хуультай уялдуулах шаардлага байна

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Энэ гарах хуулийн өөрчлөлт нь төрийн ба орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийг өргөн барьсан явж байгаа. Энэ хуульай нилээн уялдах ёстой. ЖДҮ эрхлэгчид бол урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээлийг олгож өгөөч гэж хүсдэг. Хэрвээ банкаар дамжуулах юм бол өнгөрсөн хугацааны буруу бодлого давтагдах юм. Тиймээс банкинд төрөөс баталгаа олгох зарчмыг баримтлах хэрэгтэй байна. Тиймээс барьцаа хөрөнгөтэй, боломжийн орлоготой хүмүүс нь л зээлээ аваад яваад байгаа юм. Тендерийн худалдан авалтын шаардлагад эх оронд үйлдвэрлэсэн болон ЖДҮ-тэй шууд гэрээ байгуулах нөхцлийг оруулах хэрэгтэй. Үүнийг тендэрийн хуульд оруулах ёстой.”