Л.Оюун-Эрдэнэ 2018.11.12 | Zindaa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн задаргааг хүсчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн задаргааг хүсчээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ албан бичиг хүргүүлжээ. Тэрхүү албан бичигт Засгийн газрын 27 сангийн талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх мэдээллийг хүсэхдээ нэр бүхий гишүүдийг АТГ-ын хаалгыг татахад хүргэсэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийг хөрөнгө, мөнгө төсөвлөж, хэдэн хүнд зээл олгосон, тэдний хэд нь зээлээ хугацаандаа эргэн төлсөн зэрэг нарийн мэдээллийг өгөхийг хүссэн байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN