С.Эрдэнэ: Суулт зарласан хүмүүс харин ч өөрсдөө дүрэм зөрчсөн
2010.05.07

С.Эрдэнэ: Суулт зарласан хүмүүс харин ч өөрсдөө дүрэм зөрчсөн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Зарим дүүргийн ротацын сонгууль тойрсон маргаан өнөөг хүртэл намжихгүй байна. Тухайлбал, Багахангай дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон гишүүнийг С.Эрдэнэ шууд л томилчихсон гэх мэдээлэл байна?

-АН дүрэмтэй. Намын дүрмээр жил бүр ротацын сонгуулийг Дотоод сонгуулийн хороо зарлаж, ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг шинэчилдэг. Дунд шатны намын байгууллагууд хуралдаж, эндээс олонхийн санал авсан хүний материалыг Дотоод сонгуулийн хороонд ирүүлдэг. Сонгууль дүрмийн хүрээнд явсан эсэхийг Дотоод сонгуулийн хороо хянаад маргаангүй гэж үзвэл тогтоолоо ҮЗХ-нд өгч батламжлуулдаг. Түүнээс биш хэн нэгэн гишүүн аль нэг намын дунд шатны байгууллагаас шууд ҮЗХ-нд хүн оруулдаггүй. Ийм явдал манай намд хэзээ ч байгаагүй, байх ч үгүй, байх боломж ч байхгүй. Надтай холбоотой гүтгэлгийн шинжтэй яриа гарсанд харамсч байна. Энэ бол намын дүрмийг мэддэггүй, мэдсэн ч гуйвуулж байгаа хүний л явуулга. Хоёрт, Багахангай дүүргийн ротацын сонгуультай холбоо-той ямар ч маргаан байхгүй гэдгийг хэлье. Огт маргаангүй асуудлыг маргаантай мэтээр ярьж яваа нь АН-ын эв нэгдлийг бусниулах, нэр хүндийг нь унагах гэсэн, эсвэл Эрдэнэ гэдэг хүнийг буруутгах гэсэн оролдлого.

-Гэхдээ будлиантай дүүргүүдийн намын хороог хуралдуулахаар Хяналтын ерөнхий хороо урьдчилан тогтчихсон юм биш үү?

-Хяналтын ерөнхий хороо бол намын үндсэн дүрэмтэй холбоотой бүх асуудлыг хянадаг нэг ёсны АН-ын цэц. Аль ч шүүх, цэц ямар нэгэн асуудлыг хэлэлцэлгүйгээр урьдчилж шийдвэр гаргадаггүй. Маргаан үүсгээд, үнэхээр дүрэм зөрчсөн эсэхийг шал-гаж тогтоосны дараа л шийдвэрээ гаргадаг. Урьдчилан шийдвэр гаргадаггүй. Наадах чинь Хяналтын ерөнхий хорооны хуралд нөлөөлөх гэсэн оролдлого. Ийм явуургүй, увайгүй зүйл хийх хэрэггүй гэж хэлье дээ.

-Ротацын сонгууль будлиантай болсон гэж танай намын хэсэг гишүүн суулт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна шүү дээ?

-Өнөөг хүртэл суулт хийж байгаа хүмүүсийн эсрэг бид хүлээцтэй хандаж байгаа. Уг нь намын үндсэн дүрэмд намын эв нэгдлийг бусниулах, нэр хүндийг унагасан, намын дотоод асуудлаар олон нийтэд хандсан аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхаар гишүүний үүрэгт заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, жагсаал хийгээд суулт зарлаад байгаа тэр хүмүүс намын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж байгаа. Бид хүлээцтэй хандсан ч алдаагаа зассангүй. Арга буюу гишүүнийхээ уүргийг ноцтой зөрчсөн хүмүүсийн асуудлаар Хяналтын ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа. Асуудал шийдэгдэх биз.Үнэхээр дүрэм зөрчлөө, сонгууль будлиантсан гэж байгаа бол өөрсдөө дүрмийн бус аргаар асуудал т болохгүй шүү дээ. Хэн зөрчиж байгааг Хяна. ерөнхий хороо тогтоох Нөгөөтэйгүүр, суулт, өлсгөлөн, хүчирхийллийн aргаар асуудлыг шийддэг цаг өнгөрсөсөн. Нийгэм ч хүлээж ав гэдгийг ойлгомоор юм. Ер нь ямар ч сонгууль маргаан дагуулдаг нь үнэн. Сонгуульд цөөнх болсон хэсэг нь жагсаал цуглаан хийгээд, асуудлыг задлах гэж оролдоод байхаар энэ намын оршин тогтнох нөхцөл л хүндэрнэ. Одоо сонгуульд ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Нэгэнт л дунд шатандаа олонхийн санал авч чадаагуй тохиолдолд үр дүнг нь хүлээн зөвшөөрөөд улам сайн ажиллах хэрэгтэй дээ. Дараа жил дахиа ротацын сонгууль болно.

-Суулт хийж байгаа хүмүүс Хяналтын ерөнхий хороонд хандсан уу?

-Хандаагүй юм билээ. Харин өөр хүмүүс бол хандсан. Тэр асуудлыг нь авч хэлэлцэх байх. Энэ суулт хийж бай хүмуүс юуны төлөө яваагаа ойлгохгуй байгаа. Бидний авсан мэдээллээр, өдрийн 15 мянган төгрөгөөр сууж байгаа гэсэн. Захиалгын нь л суулт гэсэн үг. Зарим нь бүр олон сая төгрөгийн шан харамж aмлуулчихсан болохоор улайраад байгаа гэсэн мэдээлэл бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.