Түвшин.Б 2018.11.29 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

ММНБИ-ийн ерөнхийлөгч баянгол салбарын гишүүдтэй уулзалт хийлээ

ММНБИ-ийн ерөнхийлөгч баянгол салбарын гишүүдтэй уулзалт хийлээ

 ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Түвшин өчигдөр Баянгол салбарын гишүүдтэй уулзалт хийлээ. 

Тэрбээр ММНБИ-ийн удирдах зөвлөлийн 2017-2018 оны ажлын явц ба цаашдын зорилтын талаар танилцуулж, “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ирээдүй” сэдвээр мэдээлэл хийлээ.

ММНБИ-ийн хөгжлийн стратеги, удирдах зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэрүүд цаашид ямар үр дүнд хүрэх вэ, мэргэжлийн байгууллагын менежментийн шинэчлэлд удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, гишүүд ямар үүрэгтэй оролцох вэ, мэргэжлийн хувьсал өөрчлөлт, нягтлан бодогчид цаашид хэрхэн ажиллах, хэн байх тухай асуудлуудыг хөндөн ярьж, гишүүдтэй санал солилцлоо.