Ё.Баатарбилэг 2018.11.30 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Нийгэмд болохгүй бүтэхгүй зүйл байгаа бол Таны буруу байгаа

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Нилээн хүнд нөхцөлд орчихлоо. Бүгд ярьж байна. Миний хувьд аливаа шүүмжлэлийг нэр цохоод шууд хэлчихдэг дутагдалтай хүн. Энд маш олон гишүүд үг хэлж байна. Дандаа л Ерөнхий зүйл ярьж байна. Битгий тэг хэл шууд нэр устай нь ярь гэмээр байна. Би түрүүнд нийгэмчлэх тухай жишээ татаж ярьсан. Тиймээс Л.Элдэн-Очироос уучлалт гуйя.

Өмнө нь 13 Ерөнхий сайд огцорч байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм хүнд байдалтай яригдаж байгаагүй. Ерөнхий сайд маань 1990 оноос хойш улс төрд явж байгаа. Энэ нийгмийн бүтээхэд Ерөнхий сайд оролцсон. Хэд хэдэн Засгийн газарт орж ажилласан. Энэ нийгэмд болохгүй бүтэхгүй зүйл байгаа бол Таны буруу байгаа. Гэтэл өнөөдөр гэнэтхэн өөрөөс нь хамааралгүй ийм зүйл болчихсон мэт хандаж байгаад эмзэглэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүх төсөлд идэвхтэй оролцож, дэмжиж яваа хүн.