Энх-Амгалан 2018.12.04 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

УБТЗ ХНН-ийн санхүү, бүртгэл тооцоо, эдийн засгийн ажилтнуудын V спартакиад боллоо

УБТЗ ХНН-ийн санхүү, бүртгэл тооцоо, эдийн засгийн ажилтнуудын V спартакиад боллоо

Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн “Төмөр зам” салбар үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэгийн санхүү, бүртгэл тооцоо, эдийн засгийн ажилтнуудын 5-р спартакиадыг 11-р сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

 Спартакиадын нээлтэнд Замын ерөнхий инженер Мешереков А.Р, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга Ё.Батбуян, орлогч дарга З.Энхбаяр, хэлтсийн дарга Ө.Батсүх, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны хэлтсийн дарга Ш.Анхбаяр, В.Оюун-Эрдэнэ нар оролцов. 

Замын хэмжээний 600 гаруй санхүү, бүртгэл тооцоо, эдийн засгийн ажилтнуудын төлөөлөл болсон 300 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис төрлөөр 8 багт хуваагдан өрсөлдөж, нийлбэр дүнгээр Тээвэр зохион байгуулалтын албаны өртөөд, ангиуд болон Хүүхдийн секторын хамтарсан баг Тэргүүн байр, Дохиолол холбоо сүлжээ эрчим хүчний албаны ангиуд, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба болон Баянтүмэн тасгийн хамтарсан баг Дэд байр, Зорчигч тээврийн албаны салбар нэгжүүд, Төв засварын үйлдвэр, Ган зам пресс төв, Кейтеринг төв болон Баянбуурал амралтын хамтарсан баг Гуравдугаар байранд шалгарсан байна. 
Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Замын 4-р ангийн нярав Ч.Балжинням, шилдэг эмэгтэй тамирчнаар Зорчигчийн вагон депогийн эдийн засагч Ж.Үен, Гар бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Замын 2-р ангийн нягтлан бодогч С.Мөнххайрхан, шилдэг эмэгтэй тамирчнаар Хүүхдийн секторын нярав Л.Эрдэнэжаргал нар шалгарсан.
Спартакиадын үеэр урлагийн тоглолт, уран гимнастикийн үзүүлбэр үзүүлж, Юнитель группийн хамт олны зүгээс тамирчдыг баярын бялуугаар дайлсан, бүх төрлийн тэмцээнд оролцож амжилт гаргасан тэгш тоглогчдыг шалгаруулсан, шилдэг хөгжөөн дэмжигч баг шалгаруулсан, үзэгчдийн дундах хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан зэрэг олон шинэлэг арга хэмжээ зохион байгуулсан нь тэмцээнд оролцогчдын талархлыг хүлээж байв.