П.Баярхүү 2018.12.05 | МН25 ТВ

Нийслэлийн 2019 оны төсвийг өмнөх оноос 80 тэрбумаар илүү байхаар төсөөлжээ

НИТХ-ын хурлаар Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж, шийдвэрлэх учиртай. Энэ хүрээнд НИТХ хуралдаж 2019 онд Улаанбаатарчууд ямар хэмжээний хөрөнгө санхүүгийн цар хүрээнд амьдрах вэ гэдгийг хэлэлцлээ. 

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү: Цэвэр усны шугам тавихад 20 тэрбум төгрөг тавьж байна. Авто зам дээр бид 40.1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж засвар үйлчилгээ, шинэчлэлт, хороолол дундах болон гэр хороолол дундах авто замын шинжтэй ажлуудыг эхлүүлнэ.