Д.Сумъяабазар 2018.12.31 | Яамны хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ард түмэндээ, салбарын ажилчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр: "Сайхан Монгол оронд минь 2019 он айлчлан ирлээ. Өнгөрч буй 2018 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө. Монголчууд бид түүхэндээ Тавантолгойн бүлэг ордоо гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аараа гаргаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын эхлүүлсэн сайхан амжилтаар өнгөрч буй оноо үдэж байна. Айсуй 2019 ондоо хүн ард маань эрүүл энх байж, их бүтээн байгуулалтаа өрнүүлсэн жил байна гэдэгт итгэж байна" гэжээ.