“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажил хөдөлмөрийн аваргууд тодорлоо
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны ажил хөдөлмөрийн аваргууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тодорлоо. Хамт олноо манлайлж ажилласан тэргүүний ажилтнууддаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн удирдлагууд шагналыг гардуулж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
2018 он "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил байв. Компанийн хамт олон түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүлсэн. Мөн 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болоод байна.
Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэх түүхэн үүргийг хүлээгээд байна.
Компанийн ажил хөдөлмөрийн аваргуудаар шалгарсан ажилтнууддаа баяр хүргэе!
Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагналаар
Б.Эрдэнэбаяр санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, А.Одонтунгалаг дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын менежер, Б.Түвшинбаяр уул уурхайн хэлтсийн төлөвлөлтийн инженер, Д.Гэрэлмаа гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, О.Бат-Амгалан ханган нийлүүлэлтийн албаны ахлах мэргэжилтэн, Ц.Сангижав дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын ахлах шинжээч, Б.Батгэрэл салбарын төлөвлөлтийн хэсгийн техник маркшейдер, Б.Төгс-Эрдэнэ салбарын захиргаа, удирдлагын хэлтсийн жолооч, Б.Галтзаяа салбарын геологийн хэсгийн боловсруулат, чанарын геологич, Б.Мөнхбаяр салбарын ашиглалтын хэсгийн ээлжийн мастер, Ч.Тогообаатар салбарын ашиглалтын хэсгийн автосамосвалын оператор, Ч.Уранчимэг нягтлан бодох, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч, Д.Гантулга захиргаа, удирдлагын хэлтсийн жолооч, Б.Золжаргал захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
2018 оны шилдэг ажилтнаар
Г. Мөнхбат мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Г.Адъяа маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн, Б.Бат-Орших салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ерөнхий зохион байгуулагч, С.Эрдэнэ салбарын ашиглалтын хэсгийн усны машины оператор
2018 оны шилдэг хамт олноор
Г.Сумъяагарав даргатай геологи, хайгуулын хэлтэс, С.Амгалан даргатай маркетинг, борлуулалтын хэлтэс нар тус тус шалгарлаа.