Ё.Баатарбилэг 2019.01.11

Ё.Баатарбилэг: Та нарын шир болчихсон нүүрнүүдээс чинь залуу үе ичиж байна

Өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

"Гишүүд, Хууль зүйн сайд шударга бусын хонгил бий болсон тухай ярих боллоо. Энэ хэллэгийн 2014 онд Н.Алтанхуяг дарга гаргаж ирсэн. Ц.Нямдорж сайд над руу битгий ингэж бухимд. Н.Энхбаярыг байх үед Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар тойрон бүчдэг байсан. Тэгээд Н.Энхбаярын оймсоо гозойлгоод явсны дараа бүгд зугтаж, М.Энхболд гэдэг хүний тойрч авсан. Одоо бүгдээрээ татаж буулгаад , дараагийнхаа даргыг тойроод л явж байна. 2020 онд өөр хүн тойрчихсон явж байх вий дээ. Та нарын олон зүйлд шир болчихсон нүүрнүүдээс чинь залуу үе ичиж байна"