Ж.Ганбаатар 2019.01.17 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Түр хороо байгуулах тухай төслийг Дэд хороогоор хэлэлцэх ёстой

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“УИХ-д Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороо бий. Энэ хорооноос санал асуудаггүй. Яг яах гэж байгаа нь тодорхойгүй явсаар 2 жил гаруй болсон. Дэд хорооноос ЖДҮҮ-ийн тухай хуулийг өргөн бариад 2 сар болж байна. Энэ үүссэн асуудлыг л хуулиар сайжруулахаар боловсруулсан. Гэтэл ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төсөлтэй холбоотой дэд хорооноос нэг ч санал асуугаагүй.

Ер нь ЖДҮ-ийг дэмжих дэд хороог татан буулгах юм уу? Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхгүй байсан юм уу? Уг нь УИХ-ын бүтцийн байгууллага нь манай дэд хороо. Гэтэл санал аваагүй. Эндээс дарга төвтэй ажилладаг гэдэг нь харагдаж байна. Яагаад ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг манай дэд хороогоор хэлэлцүүлдэггүй юм бэ?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуллаа.