Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд: “Дэд хороогоо татан буулгадагсан уу? Түр хороо байгуулдагсан уу? тухайн үед энэ асуудлаа шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал хувьсгалын хэмжээнд хүрчээд байна. Өмнө талбай дээр иргэд гэр бариад жагсаад хэлэлцүүлэг өдөр бүр хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй гишүүний асуудлыг оруулж ирж байна гэсэн. Одоо энэ асуудлыг хэлэлцэж ярих шаардлага байхгүй. гэтэл түр хорр байгуулах асуудал 4 хөн хоногийн дотор орж ирээд шийдүүлэх гээд байна. Гэтэл би С.Зоригийн хэрэгтэй холбоотой түр хорр байгуулах гэж олон жил ярьж байгаа ч оруулж ирэхгүй байгаа. Ийм ногоон гэрлээр асуудлыг оруулж ирж ярих шаардлага байхгүй. ЖДҮХС-аас ч чухал Эрдэнэт, 60 тэрбум, Чингис бонд гэх мэт асуудлууд дээр ажлын хэсэг байгуул л даа.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороо маш сайн ажиллаж, салбарын хуулиа хуулийн дагуу боловсруулаад хэлэлцүүлээд явж байгаа. Одоо энэ ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Дэд хороо байгаа учраас энэ асуудлаа санал оруулаад хэрэгжүүлэхийг нь манай дэд хороо хийгээд явах ёстой. Эсвэл манай дэд хороог татан буулга. Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлаа хэлэлцүүл, дэд хороо ч санал оруулья. Нэгэнт ЖДҮҮ-ний тухай хууь УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа энэ үед энэ түр хорооны чиг үүрэг давхар орсон байгаа учраас түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзэж байна.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: “ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэндээ очдоггүй байсан нь ил болсон. Энэ сайн хэрэг. Энэ сангийн зорилго нь иргэдээ ажилтай орлоготой байлгах төрийн дэмжлэг болох нэнэ хөнгөлөлттэй зээл байдаг. Нөхцөл байдал ийм болсон учраас бид зээл олгох журмыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Монголын залуучууд гадаадруу л гарч ажил хийе гэж виз хөөцөлдөж байна. Үнэндээ тэд хамгийн хүнд нөхцөлд ажил хийж байна. Гэхдээ цалин өндөр авч байна. Учир нь эх орондоо ажиллая гээд ч санхүүгийн боломж алга байна. Тиймээс эдгээр залуусдаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд энэ түр хороог ч дэмжиж баайгуулах ёстой. Гол нь энэ түр хороо ЖДҮХС-д хяналт шалгалт хийсний дараа журмыг нь сайжруулж, өөрчлөөд зөв гольдрилд нь оруулах ёстой юм.” Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариууллаа.
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: “ЖДҮХС-тай холбоотой энэ асуудал УИХ-ын бүтцийн байгууллагын түвшинд анхаарч ажиллах асуудал мөн. Төсвийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Төсвийн байнгын хороо нь гол 6 чиг үүрэгтэй. Үүний нэг нь баталсан төсвийнхөө хүрээнд биелэлтийг шалгах ёстой ч үүнийгээ сайн хэрэгжүүлж чадаагүй учраас энэ асуудал үүссэн гэж үзэж байна. Төсвийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Хараахан хэлэлцэгдэж эхлээгүй байна. Энэ хуулийг баталвал төсвийн байнгын хорооны дэргэд хяналт шалгалт хийх нэгж байж төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хянах эрх үүрэг бий болно. Тиймээс энэ хуулийг дэмжиж өгөхийг хүсэж байна.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “21-р зуунд нээлттэй нийгэмд амьдарч байна. Иргэд мэдээллийг амархан, хаанаас ч авч чаддаг болсон. Цаашид энэ санг хэрхэн шилэн болгож, нээлттэй болгох вэ? ЖДҮХС-аас хэн ямар зээл авсан бэ? гэдгийг хүссэн иргэн мэдэж чаддаг хэмжээнд нээлттэй болгох боломжтой юу? Мөн Засгийн газрын бусад сангуудыг ч шалгах зорилго байгаа юу?” Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуллаа.