Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.03.26) нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулахаар болсон. Бүрэлдэхүүнд нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, багийнхаа 3 сайдыг хамтарсан тушаалаар ажлын хэсэг гарган Оюутолгойн ордын зардлын хэтрэлт, зөрчил олон асуудлыг ил болгосон Н.Алтанхуяг гишүүнийг оруулж ирэхээр болж байгааг дэмжиж байна. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар түр хорооны бүрэлдэхүүнд орж байгааг дэмжиж байна. У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа алдагдсан орд баялгаа төр, ард түмний мэдэлд авах, ялангуяа Оюутолгойн ордтой холбоотой маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. 2018 онд Риотинтогийн захиралуудад эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хүрээнд олон ажил өрнөж байна. Түүнчлэн ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бол Дубайн гэрээ хийгдэж байх үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хөл гэмтэлтэй, суга таягтай явж байхдаа ч Төрийн ордонд уг луйврын гэрээг таслан зогсоох ёстой гэж намын бүлгээс ажлын хэсэг гаргуулан ажиллаж байсан. Өнөөдөр ч ТББХ-г ахалж байгаа нь зүйтэй гэж үзэж байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: "Түр хороо байгуулж байгааг дэмжиж байна. Оюутолгойн гэрээг эргэж харна, сайжруулна гээд яриад сууж байгаа гишүүдийн маань ихэнх нь гэрээг батлахад байсан хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд сайжруулах тухай ч ярьж байсан гишүүд байна. Гэрээ бол мордохын хазгай гэгч л болсон. Энэ гэрээг хэрхэн байгуулсан түүхийг хажуугаас нь харж байсан хүмүүсийн хувьд анхнаасаа энэ гэрээг хийхдээ мэргэжлийн зөвлөх сайн компаниудыг аваад дэлхийн хэмжээний аварга компанитай гэрээ хийхээ манай талаас хүчин мөхөсдөж явсан байх гэж боддог. Одоо түр хороо байгуулагдаж байна. Гаднаас гуравдагч зөвлөх компанийг авах уу? Цаашид түр хороо байгуулагдаад явахад та бүхэнтэйгээ санал солилцон ажиллах болно. "
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: "Оюутолгойн гэрээтэй холбоотой банк санхүү, санхүүжилтийн талаар зарим зүйлсийг хэлье. 2015 онд олон улсын банкуудаас 4,4 тэрбум долларын санхүүжилт босгосон. Энэ санхүүжилтийн зарцуулалтыг эргэж харахаар, шалгахаар санагддаг. Гэрээтэй нь танилцахад Рио тинтогийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зарцуулалттай юм. Жигнэсэн дундаж хүү нь маш бага. Гэтэл Монгол талын зээлийн хүү их 6,9% хүүтэй буюу манай арилжааны банкуудаас ч өндөр. Энэ санхүүжилтийг авахар Рио тинто тодорхой хэмжээний баталгаа гаргасан. Түүний шимтгэлийг Оюутолгой төсөл төлдөг. Тиймээс мөнгөний урсгалыг сайн харж, санхүүжилтийн зардлын бүтцийг сайн харах ёстой байна. Энэ зээлийн эргэн төлөлт өнгөрсөн он 12 сард эхэлсэн. Жил бүр л 12 сард эргэн төлөлт хийнэ. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалт үйл ажиллагааг 2023 он хүртэл хойшлуулаад байдаг. Гэтэл мөнгөн урсгалын бүтэц ямар байгааг харах ёстой байх аа." Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг анхнаас нь ярьж байсан хүмүүсийн нэг нь би. Тухайлбал 2017.12 сараас өдөр бүр УИХ дээр шаардаж байгаад Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан, жил гаруй ажиллаад, санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлээд, түүн дээр тулгуурлан УИХ, Засгийн газарт үүрэг чиглэл өгч 92 дугаар тогтоолыг баталсан. Сар гаруйн өмнө УИХ дээр 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдан тодорхой үр дүнтэй ажилласан. Үргэлжлүүлэн нэг саналтайгаар ажлын хэсгээ өргөтгөн Түр хороо байгуулан УИХ-ын албан ёсны бүтэцтэй байгуулагдахаар ажиллаж байна. Ийм чухал цаг үед Оюутолгойн гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах чиглэлд У.Хүрэлсүх онцгой анхаарч ажилласан. УИХ ч дэмжиж байгаа. Монголын ард түмэнд ашигтай, харилцан ашигтайгаар том баялагаа эзэмшигч ард түмний хувьд ахиу ашиг ирэх түүхэн өөрчлөлт бий болох нь ээ. Үүнд өнөөгийн УИХ их идэвхтэй ажиллаж байна."