Н.Учрал 2019.01.18

Н.Учрал: Монгол улс мэдээлэл технологийн компаниудад зориулсан эдийн засгийн чөлөөт бүс болох ёстой

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

"Технологи, ШУ асуудал өнөөдөр 55-р асуудал болдог нь харамсалтай юм л даа. Сүүлдээ ШУ-ыг бүх зүйл орлох юм шиг байдал руу орж байна. Яг ийм цаг үед энэ хуулийн төслийг оруулж ирж байгаад нь БСШУС-ын яаманд талархаж байна. 

Цаашдаа энэ хууль зорилгодоо хүрээсэй гэж хүсэж байгаа юм.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоос том зорилтууд байгаа. Үүнийг хардаг нь хэд байдаг болоо...

Энэ төслийг батлаад, хэрэгжүүлэх юм бол нэмүү өртөг үлдээх, , технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа IPO болгох босгыг багасгаад, олон нийтэд танилцуулах шинэ хэлбэрийг гаргаж ирж байгаад талархаж байгаа юм. Манай лобби бүлгийн санаачлагууд энэ төсөлд туссанд их баярлаж байна. Б.Цодбаатар гишүүн бид хоёрын санаачилж байгаа "мэдээллийн технологийн компанийг эхний таван жил татвараас чөлөөлөх" асуудлыг энэ хуультай дагуулаад оруулж ирэх боломж байна. Мөн Цахим бодлогын түр хорооноос энэ төсөл дээр саналуудаа оруулаад Монгол улс мэдээлэл технологийн компаниудад зориулсан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж болно. Ингэж урагшаа харсан зүйл ярихгүй бол залуучуудын урмыг хугалахын дээдээр хугалж байна шүү.