Б.Баттөмөр 2019.01.18

Б.Баттөмөр: 21 зуунд хөгжих тухай асуудал бол инновацтай холбоотой

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Өнөөдөр Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярьж байгаа нь цаг үеэ олсон асуудлыг хэлэлцэж байнаа гэж үзэж байна. Монгол улсын хөгжлийн маш олон гарц байгаа. Энэ олон гарцуудын нэг нь инновацийг хөгжүүлэх юм. Үүнд анхаарах шаардлага бол үүссэн байгаа. Өнгөрсөн хугацаанд инновацийг бага ярьж ирсэн. 

2013, 2015 онуудад хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахдаа инновацийн заалтуудыг хасаж,  ухралт хийсэн. 21 зуунд хөгжих тухай асуудал бол инновацтай холбоотой. Инновацийн тэргүүлэх чиглэлийг тогтоож байх ёстой, үүнийг жил бүр шинэчлэж байх ёстой. Жил бүр монгол улс инновацийн ямар хөгжилд хүрэв гэдэг дүн ярилцдаг байх ёстой.